Дэлхий ертөнц дээрх уул нуруу ямар учир шалтгаанаар тогтон бүрэлдсэн тухай хүн төрөлхтөн эрт цагаас сонирхож иржээ. Уулын тогтцыг шинжлэх ухааны үүднээс судалсан бодит ойлголтыг энэ ном танд өгнө.
ЗХУ тэргүүтэй ах дүү социалист орнууд болон зарим улс оронд дотоод, гадаадын тойрон аялах жуулчдын газрыг аль хэдийнээс эхлэн зохион байгуулж, улс орныхоо байгалийн гоо үзэсгэлэн, соёл дурсгалаа үзүүлэн, тайлбарладаг. Үүний дагуу энэхүү ном нь жуулчдын урт, богино зургаан чиглэлийн замнал бүхий газрын зурагтай, үзэх зүйлсийг товч тайлбарласан гарын авлага болох юм.
Энэхүү номд монгол орны газарзүйн муж бүхнээс болон газарзүйд холбогдох сонирхолтой зүйл бүхнээс оруулахыг эрмэлзсэн. Байгалийн дурсгалт сонин тогтоц, гоц гойд үзэсгэлэнт зүйлсийг сонирхон судалдаг тойрон аялагчид, дээд, дунд сургуулийн багш, оюутан, суралцагчдад зориулсан.
Энэхүү номд монгол орны дархан газар болон ховор амьтадын тухай өгүүлсэн.
Төв Азийн уудам нутагт орших монгол орон олон зүйлийн ан амьтнаар элбэг дэлбэг бөгөөд манай улсад их говь, уудам тал, уул хээр, хөвч, тайга сардаг зэрэг байгаль дэлхийн олон янзын бүс орох учир говийн хар сүүлт зээр, хавтгай түүнээс эхлээд царам тайгын буга, гол мөрний халиу минж, хээр талын жигүүртэн тэргүүтэн, олон төрлийн ашигт малтмал элбэг байдаг. Эх орны баялаг болсон эдгээр зүйлсээ хайрлан хамгаалж, зохистой ашиглавал улс орны эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл сургуульд нэн чухал болохыг энэхүү номд тайлбарлажээ.
Манай оронд байгалийн баялаг, дурсгалт зүйл асар их байдаг. Эдгээр нь соёл гэгээрэл, сурлага боловсрол, аж ахуй, шинжлэх ухаан зэрэгт туйлын чухал ач холбогдолтой. Энэхүү номд монгол орны байгалийн дурсгалт зүйлсийн тухай өгүүлсэн.
Солир болон солир харвах үзэгдлийг шинжлэх ухааны талаас нь энэхүү номд тайлбарласан.
Энэхүү бүтээлд Мөнх хааны гэрэлт хөшөөний тухай болон Х.Төмөртөшийн, С.Гүльмансэн, Ө.Гүрсэд, Н.Сүгдаржав нарын орчуулгыг багтаасан.
Энэхүү номд монгол орны байгаль хамгааллын тухай түүхэн баримтууд болон дархан газар болон ховор амьтадын нутагшилтын тухай өгүүлсэн.
Америк тивд хамгийн түрүүнд хүрч тэр тивийг нээн, анх удаа хүн амтай болгосон уугуул индианчууд чухам хэзээ хаанаас очсон тухай тэднийг анх нээсэн түүх, угсаа гарвал, ёс заншил, хэл аялгуу, түүх дурсгалын тухай мөн монгол арьстан ба Монголд холбогдох зүйлд бага зэрэг нэмэлт оруулан бичив.
Энэхүү бүтээлд үзэсгэлэнт байгаль түүний ховор нандин зүйлүүдийг хамгаалж ирсэн түүхэн баримт, Богдхаан уул, дархан цаазтай 21 зүйлийн амьтан, агнахыг хорьсон 5 зүйлийн жигүүртэн, эдийн засагт үлэмж ач холбогдол бүхий 25 зүйлийн араатан гөрөөс, өд махны 5 зүйлийн шувууны тухай голлон оруулсан. Мөн тэрхүү амьтдын тархалт, байгалийг сүйтгэхийн хор хөнөөл, арчлан хамгаалахын ач тусыг цухас авч үзсэн байна.
Энэхүү бүтээлд тухайн үеийн манай улсын дархан цаазтай 11 газар, дархан цаазтай 29 амьтдын тухай нэг бүрчлэн тодорхойлж дархан газрын гэрэл зураг болон дархан амьтдын зургийг хавсаргасан байна.
Олон улсын одон орон буюу одзүйн судлалын шинжлэх ухаан асар их хөгжиж, огторгуйн хязгааргүй уудмыг улам нарийн шинжлэн манай одот орчлон, түүний бүх одот орчлон, мананцар, сэлтийг гүнзгий судалсаар байна. Энэ бүтээлд одны ордын орос-латин-монгол 88 нэрс, зарим одны ордын Монгол-Орос-Франц хэл дээр 11 нэрс, 400 гаруй монгол одны ордын нэрс, хурц тод одны 55 нэрс франц-монгол хэл дээр, гаригуудын нэрсийг эмхэтгэн бичжээ.
Энэхүү бүтээлд түүхийн дурсгал гэж юу вэ? түүхийн дурсгалын ач тус, түүнийг хэрхэн хамгаалах, хамгаалахын учир шалтгааныг тайлбарласан. Мөн түүхийн дурсгалын нэг болох бичгийн дурсгалын зүйлийг (монгол хэл бичгийн зүйл) ямар учраас хайрлан хамгаалах ёстойг тайлбарлажээ.
Энэхүү номд эртний булш бунхнаас олдсон хаш эдлэл хэрэглэл болон байгалийн хэлбэрээрээ олдож байсан хашийн тухай өгүүлжээ.
Хаш чулууг маш нарийн сайхан өнгөлж болох, олсон хэлбэр маягаа үл алдах, туйлын бэх бат, нарийн нандин хээ сийлбэр гаргахад хэдэн мянган жил хэвээр хадгалж чадах зэрэг олон зүйлийн сайн чанартайтай түүгээр элдэв эдлэл үйлдэхэд эрхэм дээд эд юм. Энэ номд хаш чулууны тухай болон монголчуудын хэрэглэж байсан хаш чулууны талаар өгүүлжээ.
Энэхүү бүтээлд үүл, манан будан ба хур тунадас хэрхэн үүсдэг, уур амьсгалд үзүүлэх нөлөөг тайлбарлажээ.
Газар хөдлөлтийг судлах шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд бүх улс орнууд үлэмжхэн хөрөнгө зарцуулж байна. Улс орон бүр газар хөдлөх үзэгдлийг шинжлэх тусгай институт, лаборатори олныг байгуулсан. Манай улсад 1957 онд Улаанбаатар хотод газар хөдлөл шинжлэх тусгай газар байгуулсан байна. Энэхүү бүтээлд газар хөдлөх үзэгдлийн шалтгаан, үйл явц, төрөл хэлбэр, урьдчилан сэргийлэх тухай өгүүлсэн байна.