Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн хэллэгийн логик, хэллэгийн томьёолох, компьютерын ухаанд хэрэглэгддэг үйлдлүүд, оюун дүгнэлт, түүнийг шалгах аргууд, предикатын логик, предикаттай нотолгоог томьёолох зэрэг сэдвүүдийн талаарх 40 гаруй өгүүллийг багтаасан байна.
Энэхүү бүтээлийн нэгдүгээр бүлэгт алгоритмын үндсэн ойлголтуудыг өгч, алгоритмыг бичих ажлыг хөнгөвчлөхийн тулд түүнийг товч дүрсэлж илэрхийлэх шаардлагатай болдог тухай, хоёрдугаар бүлэгт давтах процессыг ашиглах бодлогуудын алгоритмыг зохиох арга зүйн тухай, гуравдугаар бүлэгт нэг болон хоёр хэмжээст хүснэгтийг тодорхойлж хэрэглэх шаардлагатай бодлогуудын алгоритмыг зохиож дэлгэрэнгүй тайлбарлан оруулсан байна.
Энэхүү номыг их, дээд сургуулийн Программ хангамжийн мэргэжлийн ангид үзэх "Алгоритмын үндэс" хичээлийн сурах бичиг болгон зохион бичсэн байна. Номын нэгдүгээр бүлэгт компьютерийн ерөнхий бүтэц, компютерт өгөгдөл мэдээлэл дүрслэх хэлбэрийн тухай оруулсан ба хоёрдугаар бүлэгт алгоритмын тухай ойлголт, компьютерт зориулсан алгоритмын үндсэн үйлдлүүд болон алгоритмыг дүрслэх аргуудын талаар гуравдугаар бүлэгт өгөгдлийн хамгийн хялбар төрөл болох хүснэгт ба бичлэгийн тухай мөн дөрөвдүгээр бүлэгт дэд алгоритм, түүний хэлбэр тавдугаар бүлэгт програмчлалын бүтцийн арга гэсэн сэдвүүдийг багтаасан байна.