Эрүүгийн ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, ялангуяа хорих ялыг НҮБ-аас батлан гаргасан “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм”-ийн заалтын дагуу эдлүүлэхэд манай өөрчлөлтийн бодлого чиглэгдэж байна. Эдгээр бүх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн хэсгийг энэ номд авч үзсэн. Хуульч мэргэжил эзэмшихээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан, сонсогч болон магистрант, аспирант, хуульчид, хууль хамгаалах байгууллагын ажилтан нарт зориулав.