Энэхүү ном нь мэдээллийн хэт их урсгалтай өнөө үед унших ур чадварын үнэ цэнийг онцолж, хэрхэн үр дүнтэй, зорилготой уншигч болох талаар практик аргачлал санал болгодог. Зохиогч уншлагыг зөвхөн мэдээлэл авах бус, ойлгож, хэрэгжүүлж, амьдралдаа бодит үр дүн гаргах үйл явц гэж тодорхойлжээ. Номын гол санаа нь: “Зорилго тавь – Унш – Хэрэгжүүл – Үр дүнг ав”. Үүнд: Унших зорилгоо тодорхойлох (юу, хэзээ, яагаад), Төлөвлөгөөтэй унших, Идэвхтэй уншиж тэмдэглэх, дүгнэх, хуваалцах, Тогтмол хянаж, сайжруулах гэсэн алхмуудыг санал болгодог. Зохиогчийн 30 жилийн туршлагад тулгуурлан бичигдсэн энэхүү бүтээл нь унших дадлаа хөгжүүлэх, өөрийгөө тасралтгүй сайжруулахыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан болно.
Энэхүү “Номын сангийн үйл ажиллагааны гарын авлага” нь номын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг системтэйгээр ойлгох, зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн болно. МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаанд тулгуурлан жишээг боловсруулсан.