Энэ номыг Их, дээд сургуулийн оюутнууд, хуулийн байгууллагын ажилтнуудад зориулан ойлгоход хялбар хэлбэрээр энгийн жишээ, тохиолдол оролцуулан бичсэн. Энэ цуврал бүтээлийн эхний дэвтэрт Иргэний эрх зүйн зарим гол гол институтийн онол практикийн асуудлыг тусгасан.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн Эрдэнэт сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн хэл шинжлэл, эдийн засаг, боловсрол судлалын талаарх 20 гаруй өгүүллийг багтаасан байна.
МУИС-ийн Эрдэнэт Сургуулиас эрхлэн гаргасан тус эрдэм шинжилгээний бичиг нь "Бизнесийн удирдлагын салбар", "Хэлний боловсрол" гэсэн хоёр үндсэн бүлэгтэй бөгөөд Эрдэнэт Сургуулийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтарсан бүтээл, өгүүлэлүүд багтжээ.