Эрх зүйн онолын энэхүү бүтээл нь дэлхийн эрх зүйн бүлүүдийн тэргүүлэх үзэл санааг тусгасан интегратив хандлагыг тусгах гэсэн анхны оролдлого гэж хэлж болно. Энэхүү номын бүтцийг ч эрх зүйн оршихуйн: эрх зүйн оюун санаа, хэм хэмжээ, харилцаа гэсэн гурван орчин, үүсэн хөгжих түгээмэл зүй тогтолд захируулсан болно. Зохиогчийн энэхүү бүтээл нь 1995, 1997, 2001, 2004 онд хэвлэгдсэн эрх зүй, төрийн ерөнхий онолын сурах бичгүүдийн үргэлжлэл боловч англо-саксоны болон роман-германы эрх зүйн улс орнуудын эрдэмтэн мэргэдийн бүтээлүүдийн шинэ мэдээллээр ихээхэн баяжуулсан байна.
Гэмт хэргийн виктимологийн тухай энэхүү бүтээл нь гэмт хэргийн хохирогч судлалын онол, арга зүй, мөн гэмт хэргийн хохирогч, гэмт хэрэгт хохирох эрсдэл, хохирох явдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хохирох явдлын үр дагаврыг арилгах асуудлыг дэлхийн улс орнуудын виктимологийн шинжлэх ухаан, түүний практик ололт амжилтын тухай мэдлэг, мэдээлэлд үндэслэн криминологийн болон эрүүгийн эрх зүйн онолын хандлага талаас нь нээн харуулахыг зорьсон.
Эрх зүй, төрийн онол нь нийгмийн тухай мэдлэгийн тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг. Энэхүү бүтээлд эрх зүйт төрийн онол, судлах зүйл, үүсэл хөгжлийн тухай өгүүлсэн. Мөн төр болон эрх зүйн хоорондын харилцаа холбоо, төрийн чиг үүрэг, засаглалын хэлбэр, эрх зүйг үзэх хандлагууд тэдгээрийг онцлог, эрх зүйн хэм хэмжээний тухай тус бүрд нь нарийвчлан авч үзсэн байна
Энэхүү сурах бичиг нь 1995, 1998, 2001 онд бичигдсэн "Эрх зүй, төрийн ерөнхий онол"-ийн сурах бичгийн шууд үргэлжлэл бөгөөд мэдээллийн агуулгыг нэмэгдүүлсэн. Шинжлэх ухааны тогтолцоонд эрх зүй, төрийн ерөнхий онолын эзлэх байр суурь, ач холбогдол, үүсэл, хөгжил, эрх зүйн ерөнхий онол, төрийн онол, орчин үе гэсэн агуулгуудыг багтаасан байна.