Хууль зүйн үндэсний төвөөс хуульчдын сонгон шалгаруулалт, өмгөөлөгчийн мэргэшлийн болон прокурорын шалгалт, шүүгч, нотариатчийн сонгон шалгаруулалтын шалгалтад бэлтгэж буй хэн бүхэнд болон эрх зүйн салбарын оюутан, судлаачдын хэрэгцээнд зориулж салбар эрх зүйн чиглэлээр хуульч, эрдэмтэн, багш нарын бэлтгэсэн 3350 гаруй сорилго, 2004 оны хуульчдын сонгон шалгаруулалтын бичгийн шалгалтын сорилгыг загвар болгож эмхэтгэн гаргасан байна.
Энэхүү гарын авлага нь хоёр хуулийг дагаж "Захиргааны хэргийн шүүхийн тухай үндсэн ойлголт", "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэсэн хоёр хэсэг, 18 сэдвээс бүрдсэн байна. Нэгдүгээр хэсэгт ЗХШ байгуулахын онол, хууль зүйн үндэс, шалтгаан, нийгмийн хэрэгцээ, тус шүүхийн тогтолцоо, уг ажиллагаанд оролцогч талуудын эрх үүрэг зэрэг материаллаг эрх зүйн асуудлыг онолын үүднээс тайлбарласан. Хоёрдугаар хэсэгт захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын эрх зүйн үндсэн асуудлууд болох тус ажиллагааны ойлголт, зарчим, үе шат зэргийг холбогдох актын үндсэн дээр тайлбарласан байна.