Нүүр   > Хайлтын утга:   au:Отгонбаяр М
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 6 бичлэг олдлоо.

Filter

Философи нь үүссэн эртний үеэсээ өнөөг хүртэлх бүх түүхийнхээ туршид хэлний тухай чухал чухал асуудлыг авч үзэн, улмаар тэдгээрээ тодорхой байдлаар шийдвэрлэн тайлбарлаж иржээ. Энэхүү бүтээлд хэлний тухай философийн хэв маяг, ойлголт, хэлний тухай сонгодог философи болон орчин үеийн философийн үзэл баримтлалыг авч үзэн үүсэл хөгжил, урсгал чиглэлүүд, төлөөлөгчид, сэтгэгчдийн байр суурийг тайлбарласан байна.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2010

Энэхүү логикийн сурах бичгийг манай их дээд сургуулиудын логикийн хичээл үздэг оюутнуудад зориулан элементар логикийн нэг улиралд үзэх анхны курс байдлаар бичсэн. Зарим сэдвийн холбогдох хэсэгт философи, танин мэдэхүйн асуудлуудыг ч бас зохих хэмжээгээр нэмж оруулсан. Номд ойлголт, бодомж, оюун дүгнэлтийн олон энгийн нийтлэг жишээг авсан ба мөн практик бодлого дасгалын хэсэг оруулсан нь логикийн онолын мэдлэгийг зөв хэрэглэж сурах дадлага олгох зорилготой.

  • Зохиогч:Отгонбаяр М
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он1998

Ерөөс логик бол формаль ухаан мөн, учир нь энд мэдлэгийн агуулгыг биш, харин сэтгэхүйн хэлбэр, хуулийг авч үздэг. Харин логикийн онолыг ямар хэл ашиглан, ямар хэлбэртэйгээр илэрхийлж байна вэ гэдгээс нь хамааран формаль ба формаль биш гэсэн хоёр хэсэгт хувааж болох юм. Эл сурах бичгийн I, II бүлгийн зарим зүйл VI, VII, VIII, IX бүлэг бол формаль биш логикийн (informal logic) хэлбэрээр эпистемологи аспектаар бичигдсэн.

  • Зохиогч:Отгонбаяр М
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх үйлдвар
  • Хэвлэгдсэн он2004

Орчин цагт логик нь нэг талаар философийн танин мэдэхүйн онолтой, нөгөө талаар хэлний онол, математик, компьютерийн шинжлэх ухаантай холбоотойгоор олон шинэ чиглэлд хөгжиж,түүний онолын болон хэрэглээний ач холбогдол улам бүр өссөөр байна. “Математик логик”, “ символик логик” гэж нэрлэгддэг орчин үеийн логик бол өнөө цагийн сэтгэлгээний аргад улам бүр нөлөөлөх болсон нь логикийг зөв сэтгэхүйн тухай шинжлэх ухаан мөн гэж сургадаг уламжлалт логикоос ялгаатай болгож байна.Энэхүү сурах бичиг нь ерөнхий суурь багцын хүрээнд үзэж судлах Логикийн удиртгал хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүн болох юм.

  3.7

  • Зохиогч:Отгонбаяр М
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2016