Энэхүү бүтээлээр эрх зүйн онолыг практикт хэрэгжүүлэх аргачлалыг гарган тавих түүнчлэн онол сургаал нь бодит байдалд хэрхэн оновчтой тусгагдаж байгаа эсэхийг нарийн тогтоохыг зорьжээ. Уг бүтээлд эмэгтэйчүүдийн хорих ялын талаарх онол, практик, амьдралын эгзэгтэй агшин мөч, эмэгтэйчүүдэд хорих ял эдлүүлэх уламжлал болон орчин үеийн чиг хандлагыг эрүүгийн эрх зүйн төдийгүй ял эдлүүлэх эрх зүйн үүднээс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүн шинжилгээ хийн ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалтыг монгол улсын болон олон улсын хэмжээнд харьцуулж, дэлхий нийтийн жишиг, үнэт зүйлс талаас нь нээн илрүүлж, гаргасан нь үнэхээр жинтэй, үр дүнтэй бүтээл болсныг харуулж байна.
Эл бүтээл нь үндсэн дөрвөн бүлэгтэй. Үүнд хорих ялын тухай үндсэн ойлголт, хорих ял эдлүүлэх дэглэм, хорих ялын дэглэмийн олон улсын хэм хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн харьцуулсан судалгаа зэрэг агуулгуудыг багтаажээ: