Энэ дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг онцолж, түүний хүрээнд шүүх эрх мэдэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэтгэл, нутгийн удирдлага, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаарх өөрчлөлт, шинэтгэлтэй холбоотой өгүүлэл, нийтлэлийг багтаажээ. Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас өгсөн саналыг түүвэрлэн оруулсан байна.
Тус эмхэтгэлийн нийтлэлийн бодлого нь сайн туршлага, эрх зүйн онол-судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг уялдуулж, эрх зүйн шинжлэх ухаан, шүүх судлалын шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, шүүхийн шийдвэрийг судлан шинжилж, аргачилсан зөвлөмж гаргах, шүүгчдийн болон олон улсын сайн туршлагыг дэлгэрүүлэх явдал юм.
Энэ удаагийн дугаарт арилжааны эрх зүйд хамаарах хэд хэдэн нийтлэлээс гадна "Мөнгө хүүлэл ба ёс суртахуун", мөн "Ганцаарчилсан сургалт"-д хамрагдсан шүүгчийн "Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар төлөөлүүлэх" харилцаанд хамаарах өгүүлэл тус тус багтжээ.
Тус эмхэтгэлд шүүгчийн ёс зүйн дүрэм батлагдаж ирсэн түүхэн нөхцөл байдал, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зохицуулж буй бусад орны туршлага, олон улсын эх сурвалж, зарчмын талаарх мэдээллийг агуулсан нийтлэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан цахим хувьсгал, дижитал шилжилтийн талаарх нэгтгэлийг тус тус багтаажээ.
Тус эмхэтгэлд шүүхийн шийтгэлийн асуудал шинэтгэл, шүүх судлал, шүүхийн шийдвэрийн шинжилгээ гэсэн агуулгын хүрээнд монголын эрдэмтэн судлаачдын судалгааны өгүүлэлүүд багтсан байна.
Тус эмхэтгэлд шүүхийн шийтгэлийн асуудал шинэтгэл, шүүх судлал, шүүхийн шийдвэрийн шинжилгээ гэсэн агуулгын хүрээнд монголын эрдэмтэн судлаачдын судалгааны өгүүлэлүүд багтсан байна.
Тус эмхэтгэлд шүүх судлал, шүүгчийн индэр, хэргийн хөдөлгөөний удирдлага зэрэг агуулгын хүрээнд монголын эрдэмтэн судлаачдын судалгааны өгүүлэлүүд багтсан байна.
Энэ дугаарт Өршөөлийн тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрлэлтийн талаарх нийтлэл, төрийн албаны маргаанд хамаарах мэдээлэл, нийтлэл, дүн шинжилгээ зэргийг багтаажээ.