Энэхүү сэтгүүлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн Улаанбаатар хотын ядууралд шилжих хөдөлгөөний үзүүлж буй нөлөө, шилжигчдийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар судлаачдын гаргасан дүгнэлт, зөвлөмжүүд, Хүн амын нийгмийн хамгааллын талаар судлаачийн санал бодлын талаарх 8 орчим өгүүллийг багтаасан байна.
Сэтгүүлийн энэхүү дугаарт эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, Хүүхдийн ядуурал, түүнийг хэмжих нь, Орон сууцны зах зээлийн эрэлтийн судалгаа, айлд мал маллаж буй хүүхдүүдийн сургууль завсардалтад нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ, Монгол эрэгтэйчүүдийн үргүйдэлд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс зэрэг хүн амын нийгмийн асуудлыг хөндсөн судалгааны ажлуудын талаарх 10 гаруй өгүүллийг багтаасан байна.
Сэтгүүлийн энэхүү дугаарт Боловсролын салбарт ажиллагсдын жендэрийн сегрегаци ба гэрийн хөдөлмөрийн нөлөө, Аймгуудын хүн амын нас баралтын бодит түвшинг үнэлэх нь, Улаанбаатар хотын оёдлын үйлдвэрүүдэд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн хөдөлмөрийн нөхцөл, байдлын судалгаа зэрэг жендэр, хүн амын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг хөндсөн сонирхолтой судалгааны ажлуудтай танилцах болно.
Энэхүү эрдэм шинжилгээний сэтгүүлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх зарим асуудал: Шилжин суурьшигчдад зориулсан оюуны хөрөнгө оруулалт, түүний үр дүн: Сонсголтой болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн хооронд харилцан ойлголцох боломж судалгаа: Улаанбаатар хотын төвийн болон захын дүүргүүдийн ядуурлын ялгаатай байдал зэрэг сэдвийн талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний сэтгүүлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн хүн амын хэтийн тооцоо 2005-2020, монгол хүний тэтгэврийн насны судалгаа, прогноз зэрэг хүн амын шилжилт хөдөлгөөн, нийгмийн бүлгүүдийн шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хөндсөн судалгааны ажил зэрэг сэдвүүдийн талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.
Сэтгүүлийн энэхүү дугаарт Монгол хүний хөдөлмөр эрхэлж чадах насны дээд, доод хязгаарыг тогтоох судалгаа, онолын үндэслэл, монгол орны баруун бүсийн хүн ам зүйн орчны судалгаа, эмнэлэг хөдөлмөр магадлалын өмнө тулгарч байгаа асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замуудыг тодорхойлох, баялаг ба ядуурлын тухай зэрэг сэдвийн хүрээнд 10 гаруй өгүүллийг оруулжээ.
Энэхүү сэтгүүлд Монгол улсын хүн амын насны бүтцэд гарах өөрчлөлт, хандлага, насжилттай холбогдон бий болох хэрэгцээ, шаардлага мөн Үндэсний Хүний Хөгжлийн Илтгэлийн эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутнуудын бүтээлүүд, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаад ирсэн залуу судлаач, мэргэжилтний хөдөөгийн хөгжил, ядуурлын асуудалд хийсэн дүгнэлт үзэл бодлын талаарх 10 гаруй өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн нөхөн үржихүйн асуудал болох умайн лейомиом, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, Монгол улсын төрөлт ирээдүйд доогуур түвшинд очих уу, Завхан аймгийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал зэрэг онол, практикийн талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн хүн амын хэрэглээ, Монгол улсын эрчим хүчний салбарын талаарх олон нийтийн үзэл бодол, хүн ам зүйн цонх нээгдэх үеийн төрөлтийг дэмжих боломжууд, гадаадад ажил эрхлэхийн төлөөх шилжих хөдөлгөөн зэрэг сэдвийн талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн шилжигч ажилчид: Хууль эрх зүйн орчин ба нийгэм эдийн засгийн үр нөлөө, орон сууцны зах зээлийн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа болон хувь хүний орлогын албан татварын бодлого, зохицуулалтын асуудлын талаарх 16 өгүүллийг багтаасан байна.
Сэтгүүлийн энэхүү дугаарт төгрөгийн худалдан авах чадвар ба өрхийн мөнгөн орлого, ядуурлын шугамын бодит өсөлт, Монголын уул уурхайн хөгжил болон хүн амын орлогод гарч буй өөрчлөлтүүд, уул уурхайн эдийн засаг, түүний хүмүүн капиталд үзүүлэх нөлөөлөл, Улаанбаатар хотын залуучуудын гэр бүл төлөвлөлт зэрэг сэдвийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөний түүхэн хандлага, Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн дутагдаж буй хэрэгцээ, нийгмийн халамжийн бодлогын үр дүнгийн судалгаа зэрэг эрдэм шинжилгээний ажлуудаас гарсан үр дүн, санал зөвлөмжийн талаарх 8-н өгүүллийг багтаасан байна.