Энэхүү бүтээлд Монголын экологийн хууль цаазын уламжлал, шинэчлэлийн үндсэн асуудлуудыг түүхэн эх сурвалж, дагаж мөрдөж буй хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцод үндэслэн, цаашид боловсронгуй болгох чиглэлээр авч үзэхийг оролдсон байна.
Энэхүү бүтээлийг Хууль зүйн их, дээд сургуулийн эрх зүйн ангийн оюутан, хууль зүйн мэргэжил эзэмшигчдэд сургалт, судалгааны зориулалттайгаар хэвлэн гаргасан. Төр, захиргаа, хууль, хяналтын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж буй албан хаагч, хуульчид зах зээлийн харилцааны нөхцөлд эрхэлж байгаа ажилтайгаа холбогдуулан, энэхүү бүтээлээс хууль зүйн мэргэжлийн "цагаан толгой"-г үзэж судалж болно. Хууль зүйн ерөнхий мэргэжил болон нарийн мэргэшлүүд, хуульчийн гүйцэтгэх ажил, мэргэшлийн дагуу ажиллах байгууллагуудын тогтолцоо, хуульчийн ёс зүй, түүний зохицуулалт, сахин биелүүлэх шаардлага, хуульчдыг сонгон шалгаруулах, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын үндсэн асуудлуудыг онолын үндэслэлтэй, шинэ хууль тогтоомжид тулгуурлан цогц байдлаар авч үзсэн.
Энэхүү бүтээлийг Хууль зүйн их, дээд сургуулийн эрх зүйн ангийн оюутан, хууль зүйн мэргэжил эзэмшигчдэд зориулав. Төр, захиргаа, хууль, хяналтын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж буй албан хаагч, хуульчид зах зээлийн харилцааны нөхцөлд эрхэлж байгаа ажилтайгаа холбогдуулан, энэхүү бүтээлээс хууль зүйн мэргэжлийн "цагаан толгой"-г үзэж судалж болно. Даяаршиж буй өнөө үед дэлхийн хуульчдын арга туршлагаас суралцах нь манай орны хуульчдын хандах зүг болсон. МУИС-ийн ХЗС-д 20 гаруй жил Хуульчийн мэргэжлийн суурь хичээлийг заасан туршлага болон, дэлхийн алдартай эрдэмтэн, ОХУ-ын С.С.Алексеев, А.Э. Жалинский, А.С.Кобликов, Америкийн Л.Фридмэн, Японы М.Ясутомо нарын бүтээлийг өргөн ашиглав.
Монгол Улсын хөгжлийн амьд түүх, монголын ард түмний сэргэн мандлын тод жишээ, дээд боловсрол шинжлэх ухаан соёлын мөнх ундраа Монгол Улсын Их Сургууль өөрөөсөө төрүүлсэн эрдмийн олон сургуулийн нэг нь Хууль зүйн сургууль билээ. Хууль зүйн сургууль элдэв сорилтыг давж, ямагт гэрэл гэгэн дагуулсаар хагас зуун жил гаруй наслахдаа төр барих, хууль бүтээх, гэгээн үйлсийг эрхэмлэдэг эрх зүйч хэмээх уран дархчуулыг өлгийдөн ав, өсгөн бойжуулах түүхэн зорилтоо нэр төртэй биелүүлж ирэв. Төр засгийн бодлого, ахмад үеийнхний ухаан бодлоор манай оронд хууль зүйн дээд боловсролын суурь найдвартай тавигдан, эрх зүйн шинжлэх ухааны салаа мөчрүүд амилж, үр төл нь арвижин, дэлхийн Их сургуулиудын гаргасан зам мөрөөр зүг чигээ болгон урагшилсаар.
“Хууль зүйн шинжлэх ухаан: Судалгааны арга зүй” хэмээх энэ бүтээлд шинжлэх ухааны ерөнхий шинж төлөв, шинжлэх ухаан ба төрийн бодлого, шинжлэх ухаан ба эрх зүй, хууль зүйн шинжлэх ухааны хөгжил, хандлага, судалгааны арга зүйн тухай авч үзэж, түүнчлэн сэдэв сонгох, судлах, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бэлтгэх, бакалаврын диплом, магистрын ажил, докторын диссертаци бичиж хамгаалах аргачлалын талаар өгүүлжээ.