Энэхүү бүтээлд зохиогч Б.Төрболд өөрийн оюутан ахуйдаа бичсэн өгүүлэл, илтгэл, эссе, бодрол, эргэцүүллийг эмхэтгэсэн байна. Төр, эрх зүйн нарийн төвөгтэй асуудлыг хууль зүйн болон нийгэм, улс төр, эрх зүй, ёс суртахууны өнцгөөс өргөн хүрээнд, чөлөөт, шүүмжлэлт байдлаар хандан олон талын байр суурыг тусгахыг оролджээ. Тус бүтээлд нийтийн болон хувийн эрх зүйн тулгамдсан асуудлууд багтсанаас гадна оюутан насны дурсамж, хуулийн сургуулийн оюутан бүхэнд заавал мэдвэл зохих ном, вэбсайт болон арга зүйн зөвлөмж зэргийг тусгасан нь танин мэдэхүйн төдийгүй арга зүйн ач холбогдолтой болжээ.
Энэ номыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамтран бичсэн бөгөөд номд туссан сэдэв, агуулга нь хуулийн ангийн оюутнуудад тус дөхөм болох бүхнийг агуулсан байна. Үүнд судалгааны ажил, эрдэм шинжилгээний илтгэл, эссе бичих арга зүй, тэтгэлэгт хэрхэн бэлдэх, цагийн менежмент гэх мэт өөрсдийн бодит туршлага дээр үндэслэн сэдвийн агуулгыг гаргаж ирсэн нь аль ч хуулийн ангийн оюутанд тус дөхөм болно.