Энэхүү толь бичиг нь Монгол-Англи, Англи-Монгол, Монгол-Англи Сэдэвчилсэн гэсэн гурван хэсгээс бүрдэх ба 50.000 гаруй үгтэй, англи үгийн дуудлагыг авиа зүйн дүрэм баримтлан кирилл үсгээр бичсэн байна.
Уг номонд нийт 73 улс үндэстнийг хамруулсан бөгөөд тэдгээр хүмүүсийн онцлог шинж болон мэндлэх хүндлэх ёс, нэрийн хуудас солилцох, хооллох соёл, бэлэг солилцох уламжлал, хувцаслалт, үгэн ба үгэн бус харилцааны хэлбэр, ажил хэргийн уулзалт, хэлэлцээрийн ёс журам, олон улсын утсан харилцааны ёс зүй, дуут мэссэж, автомат хариулагч ба факс хэрэглэх соёл, и-мэйл бичих соёл гэх зэрэг албан ба албан бус харилцаанд баримтлах соёл болон гадаад оронд явахад эмэгтэйчүүд юу анхаарах асуудлуудын талаар зөвлөсөн байна.