Нүүр   > Хайлтын утга:   au:Урангуа Ж
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 4 бичлэг олдлоо.

Filter

Монголын феодалын нийгмийн давхраажилтыг илтгэх нэгэн зүйл бол зохиогчдын үзэж буйгаар XVII-XX зууны эхэн үеийн Монголчуудын хэргэм, зэрэг, цол, эрх ямбаны тухай асуудал юм. Энэхүү номд тухай үеийн хууль зүйн бичгүүд болон архивын материал, мөн тэр үед хэвлэгдэн гарсан тайлбар толиуд, судалгааны зарим бүтээлүүдэд тулгуурлан ноёд, язгууртнуудын хэргэм, зэрэг, цол тэдгээрийг олгох зарчим, хэргэм, зэргийг залгамжлах журам, цалин пүнлүү; хувцас засал-хэрэглэл, эрх ямба, язгууртнуудад олгож байсан гавьяа шагналын зүйл зэргийг жишээ баримттай бичсэн.

  • Зохиогч:Урангуа Ж
  • Хэвлэлийн газар:Наранбулаг принтинг
  • Хэвлэгдсэн он2000

Түмэдийн Алтан хан бол XVI зууны зүүн Монголын төрийн нэрт зүтгэлтэн юм. Алтан хан судлал судлаачдын анхаарлыг ихэд татаж хүрээ нь улам бүр өргөжиж байгаа. Тус бүтээлд монгол сурвалж бичиг, судалгааны зохиолууд, сүүлийн үед гарч буй бүтээлүүдийг ашиглан Алтан ханы амьдрал, үйл ажиллагаа, түүний хатан Юнгэний талаар тусгайлан намтарчлан бичсэн.

  • Зохиогч:Урангуа Ж
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2007

Зохиогч нэгэн сэдэвт бүтээл, толь бичиг, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, хамтын бүтээл ном товхимол зэрэг 30 гаруй зохиол бүтээл бичиж хэвлүүлсэн юм. Энэ удаад тэрээр эх орныхоо түүхтэй холбоотой олон сэдвийг сонгон судлаж,1999-2014 оны хооронд бичиж хэвлүүлсэн өгүүлэл, эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдээ энэхүү эмхэтгэлдээ оруулж түүх сонирхон судлаач нартаа өргөн барьж байна. Энэхүү бүтээл нь бүтцийн хувьд түүхийн судалгааны онол-арга зүй, түүх бичлэг, монгол түүх судлалын өгүүллүүд, гадаадад хэвлэгдсэн өгүүллүүд гэсэн 3 бүлэгтэй. Монгол түүх судлалын өгүүллүүд хэмээх бүлэгт Монголын тусгаар тогтнол, Монголын нийгэм соёл, намтар судлал, олон улсын харилцаа, эх бичиг судлал, эмэгтэйчүүд судлал гэсэн дэд бүлгүүдтэй.

  • Зохиогч:Урангуа Ж
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2014

Бүтээлд XX зуунд Монголчууд төрийн тусгаар тогтнолоо анх байлдан олж авсан баатарлаг тэмцэлд холбогдох түүхэн үйл явдлын талаар өгүүлэн, эл үеийн Монгол-Оросын харилцаанд холбогдох Монгол Улсын Үндэсний Түүхийн Архив, Оросын Холбооны Улсын Түүхийн Архивуудын эх сурвалжуудыг оруулсан болно.

  2.0

  • Зохиогч:Урангуа Ж
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2010