Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 4 бичлэг олдлоо.

Filter

XX зууны монголын түүх бичлэгт 1911 оны хувьсгалт үйл явцын томоохон байр эзэлдэг. Энэхүү бүтээл нь нийгэм эдийн засаг, оюун санааны бүхий л хүрээг хамруулан тухайн үеийн баримт сэлтийг түүх, улс төр, социологи зэрэг шинжлэх ухааны аргаар шинжилсэн. XX зууны эхэн үеийн Монголын улсын түүхийн асуудлыг тухайн цаг үеийн олон улсын нөхцөл байдал, геополитикийн орчинтой нягт уялдуулан судалсан байна.

  • Зохиогч:Урангуа Жамсрангийн Хэрээд
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2010

Монгол улс Манж Чин улмын эрхшээлд орсон цагаас хойш Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө удаа дараа эрэлхгээр тэмцэж байсан. Тэдгээрийн хамгийн оргил нь цагаагчин гахай жилийн хувьсгал юм. Энэхүү хувьсгалаар үндэсний тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан олон эх орончид төрсөн. Монголын төр эдгээр хүмүүсийг зохих ёсоор үнэлэн хэргэм зэрэг, цол, өргөмжлөн, гавьяа шагналд нь зохих ямба эдлүүлж байжээ. Энэ нь тэдний итгэл, зүтгэлийг тухай нийгэм, цаг үе нь дүн тавьсан үнэлгээ болон түүх цадигт тэмдэглэгдэн үлджээ.

  • Зохиогч:Урангуа Жамсрангийн Хэрээд
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2011

Зохиогч энэхүү бүтээлээрээ Чин улсын "Шинэ засгийн бодлого", Төрийн тусгаар тогтнолоо сэргээж шинэтгэх алхам, ДИУ, Ар Монголыг эзлэн дарангуйлсан үеийн шинэтгэл гэсэн гурван төрийн үед хийгдсэн өөрчлөлт, шинэтгэлийг түүхэн нөхцөл байдалд нь хамарч байсан хүрээ, хэрэгжүүлэх арга барил, хугацаа, тус бүрийн шинж чанар эцсийн зорилт зэргийг судлах, нэгтгэн дүгнэсэн.

  • Зохиогч:Урангуа Жамсрангийн Хэрээд
  • Хэвлэлийн газар:БОХУХ
  • Хэвлэгдсэн он1997

“ХХ зууны монголчуудын түүх бол чухамдаа төрийнхөө тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж ирсэн түүх байлаа. Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох түүхэн ээдрээ, нугачаатай замыг туулж, олон үйл явдлаар дамжин өгсөх гишгүүрээр дэвжин байж олон улсаа хүлээ зөвшөөрөгдсөн түүхтэй. Эдгээрийн анхны гараа нь 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалт байлаа. Үүний үрээр шинэ тулгар Монгол Улс маань улс төр, нийгэм, эдийн засаг, соёл боловсролын салбарт их үйл хэргийн бахдам гарааг эхлүүлсэн. Энэ бүх үйл хэрэг нь ХХ зуунд Монголын түүхэнд тохиосон бусад бүх үйл явдлаас анхдагч нь байсныхаа хувьд хүнд хүчир замыг туулж ирсэн юм. Энэхүү ном нь Монгол төрийн бодлогыг үнэн мөнөөр таниулах зорилготой.

  • Зохиогч:Урангуа Жамсрангийн Хэрээд
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2011