Цувралын энэ дугаарт монгол хэл шинжлэл, бичиг үсэг судлалд холбогдох монгол хэлний түүхэн хэл зүйн зарим зүйл, үгийн сан судлалд холбоотой асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээ-судалгааны илтгэл, өгүүллүүд оржээ. Мөн сэтгүүлийн “Судалгааны өв” буланд болон Академич Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний ажил хийсэн туршлагаас, "Утга зохиол, урлаг судлал" буланд судлаачдын Монголын эртний уран зохиол, монгол уран зохиолын зарим төрөл зүйлийн онцлогийг тодруулсан сонирхолтой өгүүллэгүүд багтсан байна.
"Монгол судлал" эрдэм шинжилгээний цувралын энэ удаагийн дугаарт монгол хэлний ойрын болон холын төрөл хэлнүүдийн харьцуулсан судалгааны зарим зүйл, эх бичиг судлал, хэлний сэтгэлгээний асуудал, монгол ардын аман зохиол болон орчин үеийн уран зохиол, урлаг судлал зэрэгт сэдвийн хүрээнд холбогдох судалгааны илтгэл өгүүллүүд оржээ.
Тус номонд уран зохиолын гурван төрлөөр задлан шинжлэх арга зүйг чиглүүлсэн үндсэн гурван бүлгээс гадна их сургуулийн ерөнхий суурийн "Уран зохиолын боловсрол" хичээл болон ерөнхий боловсролын сургуулийн сонгон суралцах хичээлийн агуулга, арга зүй хийгээд тус хичээлээр суралцагчийн цогц чадамжийг үнэлэх арга зүйн талаар тусгажээ.