Энэ бүтээлд хөгжлийн онол, хөгжлийн стратегийн боловсруулах аргазүй, бусад улсын туршлага, Монгол улсын хөгжлийн үе шатны тухай эргэцүүлэл болон Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх талаар НҮБ-ын зарим баримт бичигт дурдсан хөгжлийн стратегийн тухай авч үзжээ.
Энэ ном нь улстөрийн шинжлэх ухааныг эхлэн суралцаж байгаа оюутнуудад зориулсан боловч улстөрчид, улс төр сонирхогчид, хүн бүхэн ашиглаж болно. Номыг агуулга нь "Шихихутаг" хууль зүйн дээд сургууль болон бусад их дээд сургуульд уншиж байсан зохиогчийн лекцүүдээс бүрдсэн.
Уг бүтээлд төр, төрт ёс хэмээх ойлголтын талаар тодорхойлолт гаргаснаас гадна төрт ёсны бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлж түүнд түшиглэн Монголын төрт ёсны бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар улс төр судлал, түүхэн аргыг ашиглан дэлгэрэнгүй авч үзсэн болно.
Зохиогч нь 1994 онд С.Хатингтоны бичсэн "Соёл иргэншлийн мөргөлдөөн хүрэх үү?" хэмээх өгүүллийг уншсаны дараагаар хэрэв ийм явдал болбол Монгол орон маань яах бол? гэсэн бодолд хөтлөгдөн Монголд ямар соёл иргэншил байна, аль нэг соёл иргэншлүүдийг нэгтэй төрөлсөх үү? гэх мэт асуултад хариу өгөх болно. Тус номыг бичихдээ соёл иргэншлийн онолоос эхлэн олон талтай үзэгдэл болохын хувьд тал бүрээс нь судалсан бичсэн байна.