Нүүр   > Хайлтын утга:   au:Цогтоо Ш
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 7 бичлэг олдлоо.

Filter

Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Ш.Цогтоо, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор профессор Д.Баярсайхан, Ахлах багш докторант Д.Ганзориг нарын нийтийн албаны ажилтан, албан хаагч, их дээд сургуулийн докторант, магистрант, оюутан сонсогчдод зориулсан “Монгол Улсын захиргааны эрх зүй: ерөнхий, тусгай анги” мэргэжлийн сурах бичиг хэвлэгдэн гарч нийтийн хүртээл боллоо. Энэхүү бүтээл нь сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх Монгол Улсын нийтийн захиргааны удирдлага буюу Гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа тойрсон Үндсэн хууль, эрх зүйн онол, улс төр судлалын шинэ ойлголт, шинэ хандлага, шинэ үзэл баримтлал, шинэ мэдлэгийн нийлмэл цогц илэрхийлэл болж чадсанаараа онцлог юм. Мөн уламжлалт төрийн удирдлага ба орчин цагийн нийтийн захиргааны эрх зүйн зохицуулалтын өчигдөр, өнөөдөр, маргаашид холбогдох онол практик, тэрчлэн Засгийн газар, яам, агентлаг, бүх шатны Засаг даргын тамгын газраар үйлчлүүлж буй хэн бүхэн наад захын хэрэгцээт зүйлээ нэг дороос харж үзэж болохоор нэлээдгүй чухал асуудлуудыг тусгаснаас гадна төрийн захиргааны байгууллагуудын эерэг сөрөг янз бүрийн шийдвэр, маргаан мэтгэлцээнтэй байнга тулгарч байдаг шүүх, прокурор, өмгөөллийн ажилтнуудад ч нэгэн адил хэрэглэгдэх арга зүйн талаар тусгажээ.

  4.8

  • Зохиогч:Цогтоо Ш
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2021

Номын зохиогч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Ш.Цогтоо энэхүү бүтээлдээ сургалтын, эрхзүй судлалын онол практикийн гурван гол асуудлыг авч үзсэн бөгөөд өдгөө цагт гадаад орнуудад түгээмэл үйлчилж буй иргэний болон хувь хүний эрхзүйн байдлын үндсэн загвар, нийгмийн эдийн засаг, улс төрийн тогтолцоонд баримталж буй Үндсэн хуулийн шинэ зарчим, засаглалын болон төрийн байгууламжийн өвөрмөц хэлбэрүүд, шүүх, засгийн эрх барих байгууллагын хийгээд нутгийн өөрийн удирдлагын талаарх олон талт суурь мэдлэг, тэдгээрийн аргазүйн үндэслэлүүдийг эмхлэн цэгцлэхийг хичээжээ.

  • Зохиогч:Цогтоо Ш
  • Хэвлэлийн газар:Адмон принт
  • Хэвлэгдсэн он2019

Энэ бүтээлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийн хөгжил, төлөвшил, шинэ хандлага, онол, практикийн зарим суурь ухагдахууныг 3 бүлэгт багтаан авч үзжээ. Эдгээрт баруун зүүн монгол, ар өвөр монгол, халх дөрвөд, жужаны эргэн тойрон дахь асуудал, нийгэм гэж юу вэ? Улс үндэстэн, засаг захиргаа гэж юу вэ? Иргэний нийгэм гэж хэн бэ? Улс төр, төрийн байгууламжийн хэлбэр, хувьсгал гэж юу? Хүний эрх ба захиргааны хэргийн шүүх, эрх зүйн эх сурвалж, зарчим, захиргааны акт зэрэг сэдвүүдийг хамарчээ.

  • Зохиогч:Цогтоо Ш
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2007

Эрдэм шинжилгээ, онол практикийн ач холбогдол бүхий энэхүү ном нь манай улсад гаалийн дагнасан судалгааны анхдагч томоохон бүтээлийн нэг учраас гаалийн байгууллагын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндсэн дээр зохион байгуулах, гаалийн харилцааны шинэтгэлийн загварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм болох юм. Энэхүү бүтээлийг гадаад худалдаа, гаалийн мэргэжилтнүүд,энэ чиглэлийн судлаачид төдийгүй МУИС,гааль судалдаг бүх их дээд сургуулиудын оюутан, магистрант, докторант, сонирхон судлагч нарт зориулжээ.

  • Зохиогч:Цогтоо Ш
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2015

Уг сурах бичиг нь гаалийн эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлүүд болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудын суурь зарчмуудыг өргөнөөр тусгасан, Монгол улсад гаалийн эрх зүйн бүрэлдэн тогтох үйл явцад харьцуулсан шинжилгээ хийсэн бүтээл болжээ. Мөн гаалийн эрх зүйн шинэтгэлийн загварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм болох ба их дээд сургуулийн багш, оюутнууд төдийгүй, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа судлаачид, гаалийн болон хууль хамгаалах байгууллагын ажилтнууд, гадаад худалдаа, бизнес эрхэлж буй иргэд ашиглаж болно.

  • Зохиогч:Цогтоо Ш
  • Хэвлэлийн газар:Хөх судар
  • Хэвлэгдсэн он2003

Энэхүү сурах бичиг нь орчин үеийн “Нийтийн захиргааны эрх зүй”-н хүрээнд хэвлэгдэж буй анхны бүтээл бөгөөд өнөөгийн сургалтын практикт “Салбарын удирдлага” гэж нэршиж тогтсон 50 гаруй жилийн түүхэн замналтай уг судлагдахуун хуул зүйн шинжлэх ухаанд “Захиргааны эрх зүйн тусгай анги” гэх харьцангуй дээр үеийнхээ нэршлээр судлагдсаар иржээ. Захиргааны эрх зүйн асуудлуудыг 5 хэсэг, 16 бүлэгт хуваан авч үзсэн энэхүү сурах бичиг нь засаг захиргааны ажилтан, албан хаагч, их, дээд сургуулийн багш, докторант, магистрант, оюутан нарт зориулагджээ.

  • Зохиогч:Цогтоо Ш
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2013

Энэхүү сурах бичиг нь орчин үеийн “Нийтийн захиргааны эрх зүй”-н хүрээнд хэвлэгдэж буй анхны бүтээл бөгөөд өнөөгийн сургалтын практикт “Салбарын удирдлага” гэж нэршиж тогтсон 50 гаруй жилийн түүхэн замналтай уг судлагдахуун хуул зүйн шинжлэх ухаанд “Захиргааны эрх зүйн тусгай анги” гэх харьцангуй дээр үеийнхээ нэршлээр судлагдсаар иржээ. Захиргааны эрх зүйн асуудлуудыг 5 хэсэг, 16 бүлэгт хуваан авч үзсэн энэхүү сурах бичиг нь засаг захиргааны ажилтан, албан хаагч, их, дээд сургуулийн багш, докторант, магистрант, оюутан нарт зориулагджээ.

  • Зохиогч:Цогтоо Ш
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2015