Энэхүү гарын авлагыг нийт хуульчид болон хууль зүйн дээд сургуулийн оюутнуудад зориулсан. Тус бүтээлд гэрээ, иргэний эрх зүй дэх гэрээний үүрэг, үүргийн гүйцэтгэл, түүнийг хангах арга, гэрээний тусгай төрлүүдийн онцлог, нөхцөл зэргийн тухай авч үзсэн байна.
Зохиогч энэхүү номдоо зохиогчийн эрхийн суурь асуудлыг бичмэл бүтээлийн хувьд авч үзээд түүний эрх зүйн зохицуулалтын онцлог, хамгаалалтын практик хэлбэрүүд, мөн онцгойлох шинжийг нь илэрхийлэх хэлбэр болох зохиогчийн эрхийн тэмдэглэгээний тухай асуудлыг хөндөж үзсэн байна. Мөн зохиогчийн эрхийн олон улсын хамгаалалтын үндсэн асуудлыг авч үзжээ.
Хүний эрдэм оюунаар бүтээгдсэн бүхнийг хууль зүйн талаас нь хэрхэн үнэлэх, ямар журмын дагуу анхдагчаар тогтоож, зохиогчийн эрхийг хууль зүйн ямар арга хэрэгслээр хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хэрхэн сэргээн тогтоох гэх мэт зохиогчийн эрх болон оюуны өмчийн хууль зүйн зохицуулалтын асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Энэ дугаарт шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааны шинэтгэл, хэрэгжилтийн явцад гарч байгаа үр дүн, шүүхийн шинэ менежментийг мэдээллийн технологийн дэвшилд тулгуурлан хэрэгжүүлэх шинэ хандлага, хэргийн хөдөлгөөний удирдлага болон шүүхийн үйлчилгээний хурдны харилцан хамаарал, эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд мэргэшсэн судлаачийн хийсэн үр дүн шинжилгээ, шинэтгэлийн тодорхой асуудлаарх сайн туршлага зэрэг мэдээллийг бэлтгэжээ.
Мэдээлэл, арга зүйн “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт МУИС-ийн ХЗС-ийн багш Б.Буянхишигийн шүүхийн шийдвэрт хийсэн анализ орсон бөгөөд шүүхийн шинэтгэл, шүүх судлал, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, хэргийн хөдөлгөөний удирдлага агуулгын хүрээнд монголын эрдэмтэн судлаачдын судалгааны өгүүллүүд багтсан байна.
Мэдээлэл, арга зүйн “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийг шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн эрдэмтдийн анализыг цувралаар хэвлэж байгаа билээ. Энэ дугаарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Г.Банзрагчийн дүн шинжилгээг бэлтгэн оруулсан ба шүүхийн шинэтгэл, шүүх судлал, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ шүүгчийн индэр, хэргийн хөдөлгөөний удирдлага зэрэг агуулгын хүрээнд монголын эрдэмтэн судлаачдын судалгааны өгүүллүүд багтсан байна.
Тус эмхэтгэлд шүүхийн шинэтгэл, шүүх судлал, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, шүүгчийн индэр, хэргийн хөдөлгөөний удирдлага зэрэг агуулгын хүрээнд монголын эрдэмтэн судлаачдын судалгааны өгүүлэлүүд багтсан байна.