Эл гутгаар дэвтэрт Чингис хаан дэлхийн хэмжээний аугаа их түүхэн хүн болохыг эх сурвалжууд хэрхэн өгүүлснийг задлан шинжилж нэгтгэн дүгнэжээ. Ингэснээр төрт ёс шинэчлэн тогтоосон төрийн зүтгэлтэн, гарамгай суут цэргийн жанжин, билгүүн төгс дипломатч, дэлхийд бараа солилцооны арилжааг мөнгөн тэмдэгтээр сольж, цоо шинэ худалдаа, эдийн засгийн харилцааг үндэслэгч, мөн хууль тогтоомжоор ард иргэд төрийн харилцааг зохицуулж өгсөн, улс орондоо эрдэм мэдлэгийг биширсэн, үйлдвэрлэлийг буй болгосон, сургууль /гүнжийн, цэргийн/ соёлыг шинэ түвшинд цогцлон бүрдүүлсэн гайхамшигт Монгол хүн байсныг тодорхойлжээ. Энэ бүхнийг билиг сургааль, их цааз хууль, эрдэмтэн мэргэдэд хандсан бичиг захидал, бусад улсын хаад ноёдод явуулж байсан баримт сурвалж бичиг, батламж болсон тамга тэмдэг, тэдгээрт дурьдсан үг өгүүлэмж дурдаж байгааг зохиогчид нэгтгэсэн байна.
Зохиогчид нь эх сурвалж, баримт сэлт, судлаачдын бүтээлүүдийг нягтлан шүүж, эргэцүүлэл, харьцуулалт хийж, өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх замаар эл томоохон бүтээлээ турвижээ. Энэ боть номд үлэмжийн их Чингис хааны амьдрал, үйл ажиллагааг шинэлэг байдлаар дэлгэрэнгүй харуулж, Чингис судлалд зохих хувь нэмрээ оруулжээ. II дэвтэрт Чингис хааны өмнө зүг дайлаар мордсон аянаас эхэлж сүүлчийн дайн хүртэл агуулгыг багтаажээ.
Зохиогчид нь эх сурвалж, баримт сэлт, судлаачдын бүтээлүүдийг нягтлан шүүж, эргэцүүлэл, харьцуулалт хийж, өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх замаар эл томоохон бүтээлээ турвижээ. Энэ боть номд үлэмжийн их Чингис хааны амьдрал, үйл ажиллагааг шинэлэг байдлаар дэлгэрэнгүй харуулж, Чингис судлалд зохих хувь нэмрээ оруулжээ. I дэвтэрт Төв азийн нүүдэлчин түмний түүх, Тэмүүжиний бага наснаас эхлэн Их Монгол улсыг байгуулсан түүхийг хүртэл хамарчээ.