Энэхүү гарын авлагадаа бизнесийн үр ашигтай үйл ажиллагаа, бүлэг хэсгийн болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа буюу бизнесийн оновчтой шийдвэр гаргахад туслах мэдээллийн технологуудыг бүгдийг цогц байдлаар ойлгохоос илүү танд стратеги нь мэдээллийн системийг ойлгож мэдэхэд илүү чухал болохыг тайлбарлахыг оролдох болно.
Энэ номд төслийн календарьчилсан төлөвлөгөө боловсруулах арга зүй, цаг хугацаа, хөрөнгө, календарьчилсан графикийн биелэлтэд хяналт тавих, шийдвэр гаргахад шаардлагатай тайлан мэдээг бүрдүүлэх, төслийн мэдээллээр холбогдох хүмүүсийг хангах зэрэг үйл ажиллагааг орчин үеийн төслийн удирдлагад мэдээллийн технологийг хэрхэн нэвтрүүлэн, гүйцэтгэж байгааг харуулахыг зорьсон. Мөн Microsoft Project 2007 программын талаар мэдээлэл өгөх, төслийн менежментэд ашиглахад туслах зорилготой.
IDEA (Өгөгдлийг шинжлэх, шинэ өгөгдөл гаргах гэсэн утгатай) нь аудиторууд, нягтлан бодогчид, санхүүгийн мэргэжилтнүүдийг файл дээр бичигдсэн тайлан, компьютер зэрэг олон эх сурвалжаас өгөгдлийн файлыг импортлох, шаардлагатай өгөгдлүүдийг дэлгэцэнд харуулах, унших, шинжлэх, өөрчлөх, хэсэгчлэх, шинэ өгөгдлүүд гаргаж авах зэрэг өргөн хүрээний боломжуудаар хангана.
Удирдлагын шийдвэр гаргалт нь уламжлалт арга барил дээр тулгуурлан явагдаж байгаагийн улмаас тухайн шийдвэр нь бодит амьдралаас хол, үндэслэл муутай, уялдаа холбоотой нэгж хэсгүүддээ цаг хугацаандаа хүрч чадахгүй байх, байгууллагын цаашдын хөгжил стратегийн төлөвлөлтөд зохих нөлөөллийг үзүүлж чадахгүй зэрэг сул талууд ажиглагдаж байна. Байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд мэдээллийн техник, технологийг өргөн ашиглах, ялангуяа хэрэгцээтэй тайлан, мэдээг компьютержуулах, тоон шинжлэлийн аргуудыг ашиглан шийдвэр дэмжих системүүдийг боловсруулах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд ихээхэн үгүйлэгдэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж нийгмийн бүхий л салбарт мэдээллийн технологи нэвтэрч бизнесийн байгууллагууд мэдээллийн технологийн шилдэг шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна. Энэхүү сурах бичиг нь агуулгын хувьд бизнесийн байгууллагын мэдээллийн систем, байгууллага мэдээллийн технологи ашиглан өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологийн үндсэн ойлголт, мэдээллийн ёс зүй ба аюулгүй байдал, электрон бизнес, өгөгдлийн сангийн удирдлага, өгөгдлийн агуулах, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага, хэрэглэгчтэй харилцах удирдлага, байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, мэдээллийн системийн хөгжүүлэлт гэсэн бүлгүүдийг багтаасан өргөн хүрээтэй цогц бүтээл юм.
Мэдээллийн системийн талаар мэдвэл зохих үндсэн ойлголтууд болох системийн ерөнхий онол дээр суурилсан мэдээллийн системийн суурь ойлголт, гол бүрэлдэхүүн хэсгүүд, нөөц, үйл ажиллагаа, үүргийн талаар товч үзнэ
Мэдээллийн санг хэрхэн үр дүнтэй, зөв зохион байгуулах, удирдах, ашиглахад Microsoft Access программ, түүний олон боломжуудыг хэрхэн үр дүнтэй хэрэглэж болохыг энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарласан. Microsoft Access программын гол зорилго бол мэдээллийн сангийн сервер байдлаар холбоо хамаарал бүхий өгөгдлийн цуглуулгыг загварчилж, мэдээллийн санд өгөгдлүүдийг бодит баримтуудаас оруулж боловсруулалт хийж интерактив горимоор ажиллахад оршино.
Энэ номонд нийгмийн шинжлэх ухааны статистикийн үндсэн ойлголтуудын талаар мэдлэг өгөх өгөгдөл, түүний бүтэц болон статистикийн мэдээлэл цуглуулах, програмд оруулах, статистикийн шинжилгээ хийх, гарсан үр дүнд тайлбар хийх арга зүй, магадлал, статистик шалгуурууд тэдгээрийн шинжилгээ, үр дүнгийн тайлбар, мөн регрессийн шинжилгээ, түүний оношлогоо, кластер болон факторын шинжилгээний талаар ойлголтыг өгч, шинжилгээг хэрхэн хийх, гарсан үр дүнд тайлбар өгч дүгнэх аргыг багтаасан.
Энэ ном нь их, дээд сургуулийн оюутнуудад Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ, Бизнесийн мэдээллийн систем зэрэг хичээлийг Excel програмын хэрэглээтэй холбон судлахад ашиглах сургалтын нэмэлт материал, гарын авлага болох юм. Мөн байгууллагын нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчид, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын төслийн болон бизнесийн шинжилгээнд Excel програмыг ашиглахад нь туслах ажээ.
SPSS гэдэг нь Statistical Packages for Social Sciences (нийгмийн шинжлэх ухаанд зориулсан статистикийн багц программ)-ийн товчлол бөгөөд SPSS for Windows нь Windows-ийн орчинд ажиллах багц программ юм. Энэхүү номын гол зорилго нь цуглуулсан өгөгдлүүдийнхээ талаар бодож тунгаах, зөв аргуудыг хэрэглэх, эдгээр аргуудыг SPSS программ дээр гүйцэтгэх, гарсан үр дүнгүүд юуг илэрхийлж байгааг ойлгоход тусална. Уг гарын авлагад тус программыг хэрхэн ажиллуулах, өгөгдлүүдээ хэрхэн оруулах, энгийн шинжилгээнүүдийг хийх, үр дүнг хэрхэн хэвлэх зэргийг багтаасан.