Энэхүү гарын авлага нь нэг хувьсагчийн функцийн оптимизацийн онол арга зүйн судалгаанд зориулагдав. Нэг хувьсагчийн функцийн оптимизаци нь техник, эдийн засгийн процессыг загварчлахад өргөн хэрэглэгддэг төдийгүй олон хувьсагчийн функцийн оптимизацийн ихэнх бодлогын туслах чанарын бодлого нь болж өгдөг онцлогтой. Энэхүү номыг их, дээд сургуулиудын хэрэглээний математик, эдийн засгийн салбарын оюутнууд, магистрант, докторант болон оновчлолыг судалгаа шинжилгээндээ ашиглаж буй математикч, эдийн засагч инженерүүдэд зориулав. Зохиогч оновчлолын чиглэлээр МУИС-ийн Математик Компьютерын Сургуулийн Хэрэглээний математикийн салбарын оюутнууд, МУИС-ийн ЭЗС ба ШУТИС-ийн докторантуудад уншиж байсан лекцийн материалыг ашиглав.
Энэхүү номыг их, дээд сургуулиудын хэрэглээний математик, эдийн засгийн салбарын оюутнууд, магистрант, докторант болон оновчлолыг судалгаа шинжилгээндээ ашиглаж буй математикч, эдийн засагч, инженерүүдэд зориулав. Номонд шугаман программчлалын онол, алгоритм, хэрэглээ болон параметрт, бутархай, бүхэл тоон шугаман программчлал зэргийг авч үзсэн. Түүнчлэн урвуу шугаман программчлалын ойлголтыг анх удаа уг номд оруулсан.
Вариац тоолол нь функционалийн их бага утгыг олох аргыг судалдаг математикийн сонгодог салбарын нэг юм. Энэхүү гарын авлага нь вариац тооллын онол арга зүйн судалгаанд зориулагдав. Гарын авлагад вариац тооллын үндсэн зарчим, хялбар бодлогуудын оновчтой нөхцөлийг томьёолсон жишээ бодлогуудаар баяжуулсан болно. Түүнчлэн вариац тооллын тооцон бодох арга, эдийн засгийн салбарын оюутнууд, магистрант, докторант болон оновчлолыг судалгаа шинжилгээндээ ашиглаж буй математикч, эдийн засагч, инженерүүдэд зориулав.
Номонд математик программчлалын онолын үндэс, оптимизацийн бодлогуудын оновчтой байх нөхцөл, түүний тооцон бодох аргуудыг оруулсан. Түүнчлэн квадрат программчлалыг бодох төгсгөлөг арга, алгоритмууд болон глобаль оптимизацийн зарим бодлогын онол, алгоритмыг багтаажээ. Энэхүү ном нь зохиогчийн урьд нь хэвлүүлж байсан оптимизацийн цуврал (Оптимизаци 1-4) номнуудын шууд үргэлжлэл болох бөгөөд уншигчдаас нэг хувьсагчийн функцийн минимум (Оптимизаци 1) ба шугаман программчлалын (Оптимизаци 2) талаарх тодорхой мэдлэгийг шаардана.
Тоглоомын онол нь их, дээд сургуулиудын оюутнуудын зайлшгүй судлах хичээлүүдийн нэг юм. Энэхүү номыг их, дээд сургуулиудын хэрэглээний математик, эдийн засгийн салбарын оюутнууд, магистрант, докторант болон тоглоомын онолыг бизнес, улс төрийн шийдвэр гаргахад ашиглаж буй шинжээч, судлаач, эдийн засагчдад зориулав. Номонд тоглоомын онолын үндэс, түүний төрөл хэлбэрүүд, тэг ба тэг биш нийлбэртэй тоглоом, олигополь зах зээлийн загварууд, Нэшийн тэнцвэр, Стаколборгийн тэнцвэр, пүүсүүдийн өрсөлдөөний динамик загвар, тогтворжилт зэргийг авч үзсэн. Зохиогч тоглоомын онолоор МУИС-ийн МКС ба ЭЗС-ийн оюутнуудад уншиж байсан лекцийн материал дээр тулгуурлаж уг номыг бүтээв.
Энэхүү эмхтгэлийн агуулгын ерөнхий сэдэв нь шатар юм. Хүүхэд залуусын сэтгэхүйн чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллагч багш, сурган хүмүүжүүлэгч, ялангуяа шатрын секц дугуйлангийн багш дасгалжуулагч нарт гарын авлага, сургалтын чухал хэрэглэгдэхүүн болох юм.
Энэхүү номыг магадлалын онол санамсаргүй хэмжигдэхүүн, математик статистикийн хичээл заадаг багш болон их дээд сургуулийн оюутан сурагчид, судлаач, сонирхогч нарт зориулав. Магадлалын онол, математик статистикийн үндсэн ойлголтууд түүний дотор дисперс, корреляц, регрессийн шинжилгээний арга ойлголтууд, сэдэв бүрт хамаарах бодолт тайлбар бүхий практикийн жишээ бодлогуудыг багтааж, лабораторийн хичээлийн гарын авлага болохуйц программуудыг хавсаргасан.