Энэхүү сурах бичигт япон хэлний боловсролын JF стандартын үзэл баримтлалд тулгуурласан “Суралцагчид өөрийгөө танилцуулах, миний нэг өдөр, амралтын өдөр, сургуулийн амьдрал, унаа хоол, юм худалдан авах, эрүүл мэнд, дуртай зүйл, төрсөн өдөр, аялал зугаалга” гэх түгээмэл сэдвийн хүрээнд сонсох, унших, бичих болон харилцан ярих анхан шатны мэдлэг чадвар олгох агуулгыг багтаасан байна. Түүнчлэн дээрхи чадварыг эзэмшихэд шаардагдах цагаан толгойн хирагана, катакана 96 үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээ, 130 орчим ханз үсгийг унших, бичих, хэрэглэх арга, 900 орчим өдөр тутмын хэрэглээний үг хэллэг, мөн хэл зүйн үндсэн ойлголтууд болох нэр үг, тэмдэг нэр, үйл үгийн хувилал, энгийн болон нийлмэл өгүүлбэрийн бүтцийг энгийн ойлгомжтой жишээгээр баяжуулан тайлбарлажээ.
Энэхүү гарын авлагад хүн болон өрхийн төсвийн үндсэн ойлголт, өрхийн бизнес эрхлэгчдийн санхүүгийн тайлан гаргах арга зүй, өрхийн хуримтлалын ач холбогдол, түүнийг өсгөх боломж, өрхийн хэрэглээний зээлийн оновчтой хэмжээг зөв тооцох, хувь хүн, өрхийн хэрэглээний зээлийн оновчтой хэмжээг зөв тооцох, хувь хүн, өрхийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, бичил бизнесийн эрсдэлийг удирдах арга зам болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн мэдвэл зохих бизнесээ төлөвлөх, хөгжүүлэх, эрсдэлээ урьдчилан тооцож сурах, бүтээгдэхүүний борлуулалтаа шинжилж ирээдүйгээ таамаглах, маркетинг, бизнесээ хариуцлагатай хөтлөн явуулах, тогтвортой болон ногоон хөгжлийн үзэл баримтлал, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний ойлголтын талаар тусгажээ.
Монголын шүүх хэмээх энэхүү ботид 1911-2016 оныг хүртэлх шүүхийн зохион байгуулалтын болон шүүн таслах ажиллагаанд хамаарах эрх зүйн эх сурвалжууд багтах бөгөөд Монголын шүүхийн түүхэн замнал, танилцуулгыг оруулж өгсөн монголын шүүхийн түүхийн 105 жилд хамаарах эрх зүйн эх сурвалжийг агуулсан томоохон бүтээл юм.