“Монголын антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл”-ийн тус дугаарт Монголын хадны зургийн шинээр олдсон сонин содон дурсгалуудын судалгааг тусгай сэдэв болгон оруулсан байна. Мөн Монгол нутгаас шинээр олдсон эрт, дундад зууны нүүдэлчдийн түүхэнд холбогдох бичээс, ваар сав, морины тоног хэрэгсэл, хот суурины байгууламж, эртний нүүдэлчдийн дунд нарийн зохион байгуулалт бүрэлдэх явцыг археологийн баримтаар тодруулах асуудал, орчин үеийн археологид ихэд нэвтэрч буй дижитал баримтжуулалтын аргазүйн тухай өгүүллүүд, нийгэм соёлын антропологи дахь эрхзүйн хүн судлал, Монголын угсаатны зарим бүлгийн ижилсэл ба өвөрмөц байдал, зан үйлийн тухай эрдэм шинжилгээний өгүүллүүд багтжээ.
МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимээс эрхлэн гаргадаг “Монголын антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл”-ийн тус дугаарт археологи, нийгэм соёлын антропологи, угсаатны судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний 13 өгүүллийг оруулсан байна.
МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимээс эрхлэн гаргадаг “Монголын антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл”-ийн тус дугаарт археологи, нийгэм соёлын антропологи, угсаатны судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний 14 өгүүллийг оруулсан байна.