Олон улсын хүний эрхийн билл, тэдгээрийг дагалдаж гарсан хүний эрхийн үндсэн гэрээ конвенцуудын талаарх мэдлэг, мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн албанд хэрэглэж хэвшүүлэх зайлшгүй шаардлага болон НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газраас хүний эрхийн олон улсын өдрийг “Бидний эрх. Бидний эрх чөлөө.Цаг ямагт.” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн завшааныг ашиглан энэхүү эмхэтгэлийг уншигч олноо өргөн барьж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн улс төрийн шинжлэх ухааны түүх, онол, арга зүй, улс төрийн институт, үйл явцын талаарх 20 орчим өгүүллийг багтаасан байна.