Энэхүү гарын авлагад хүн болон өрхийн төсвийн үндсэн ойлголт, өрхийн бизнес эрхлэгчдийн санхүүгийн тайлан гаргах арга зүй, өрхийн хуримтлалын ач холбогдол, түүнийг өсгөх боломж, өрхийн хэрэглээний зээлийн оновчтой хэмжээг зөв тооцох, хувь хүн, өрхийн хэрэглээний зээлийн оновчтой хэмжээг зөв тооцох, хувь хүн, өрхийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, бичил бизнесийн эрсдэлийг удирдах арга зам болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн мэдвэл зохих бизнесээ төлөвлөх, хөгжүүлэх, эрсдэлээ урьдчилан тооцож сурах, бүтээгдэхүүний борлуулалтаа шинжилж ирээдүйгээ таамаглах, маркетинг, бизнесээ хариуцлагатай хөтлөн явуулах, тогтвортой болон ногоон хөгжлийн үзэл баримтлал, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний ойлголтын талаар тусгажээ.
Энэхүү гарын авлага нь их, дээд сургуулийн банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад банкны үйл ажиллагаа, баримтад задлан шинжилгээ хийх, тайлбарлах, дүгнэлт өгөх, санхүүгийн тайлан боловсруулах арга зүй эзэмшүүлэх, хиймэл оюун ухааны чадамжтай болгох зорилготой. МУИС-ийн “Банкны нягтлан бодох бүртгэл, хяналт" хичээлийн хөтөлбөрт нийцүүлэн кейс, тест, багаар ажиллах дасгал, ажлын хуудас, бодлого оруулсаны зэрэгцээ, банкны ажилтны ёс зүйн хандлагыг өөрсдөөр нь үнэлүүлэх даалгаврыг оруулсан нь тэдний ур чадварыг дээшлүүлэх, өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм.