Нүүр   > Хайлтын утга:   au:Баасан Л
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 7 бичлэг олдлоо.

Filter

Зах зээлийн ерөнхий хууль, жам ёсны дагуу нийт иргэд, албан тушаалтнуудаас Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулиудыг сонирхон судалж амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэх эрэлт, шаардлага өсөн нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг харгалзан Хуульзүйн Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн эрхзүйн суралцах бичгийг ерөнхий ба тусгай анги аль алиныг нь нэгтгэн дахин боловсруулсан байна. Энэхүү суралцах бичиг нь Их, дээд сургуулийн оюутнууд, практикийн ажилтнууд, иргэдийн эрхзүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн. Эл номд хөдөлмөрийн харилцааны түгээмэл болон нэг бүрчилсэн зохицуулалт аль алиныг нь авч үзсэн байна.

  • Зохиогч:Баасан Л
  • Хэвлэлийн газар:Артсофт
  • Хэвлэгдсэн он2010

Энэ бүтээлд хөдөлмөрийн харилцаатай холбогдох эрх зүйн ойлголт, систем, үндсэн зарчмууд, төрөл ангилал, ажилчин албан хаагчдын хөдөлмөр зохицуулалтад МҮЭ-ийн эдлэх эрх, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил амралтын цаг, нийгмийн даатгал зэрэг ойлголтуудыг бүлэг тус бүрд задлан тайлбарласан байна. Их дээд сургуулийн оюутнуудад зориулсан.

  • Зохиогч:Баасан Л., Жамбалдорж О
  • Хэвлэлийн газар:АБЯ-ны хэвлэх
  • Хэвлэгдсэн он1982

Улс орны хөгжлийн шаардлагын дагуу сахилга дэг журмыг чандлан мөрдөх, хүмүүсийн хувийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх хэрэгцээ улам бүр өсөж байна. Үүний дагуу энэхүү товхимолд хөдөлмөрийн социалист сахилгын мөн чанар, түүнийг хангах арга замуудыг эрх зүйн-зохицуулалтын хүрээгээр хязгаарлан авч үзэхийг эрхэмлэв. Эл номд үйлдвэр, албан газар, байгууллагын дарга, эрхлэгч, ажилчин албан хаагчид, нийт иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулав.

  • Зохиогч:Баасан Л
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1984

Хөдөлмөрийн маргааны мөн чанар, зохицуулалтыг хөдөлмөрчдөд сурталчилж танин мэдүүлэх зорилгоор энэ номыг хөдөлмөрийн маргааны онолын үндсэн асуудал, хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргааныг зохицуулах арга хэлбэр, хөдөлмөрийн маргааны схем зэргийн багтаан бэлтгэв.

  • Зохиогч:Баасан Л
  • Хэвлэлийн газар:Арилдал
  • Хэвлэгдсэн он2002

Ажилтныг ямар тохиолдолд иргэний эрх зүйн гэрээгээр, ямар тохиолдолд хөдөлмөрийн ердийн гэрээгээр, ямар тохиолдолд хөдөлмөрийн контрактаар ажиллуулах вэ? гэдгийг хөдөлмөрчдөд сурталчлах зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэсэн. Эл номд хөдөлмөрийн гэрээ, иргэний эрх зүйн гэрээний ойролцоо ба ялгаатай тал, эдгээр гэрээг дуусгавар болгох үндсэн асуудлуудыг авч үзэв. Уг ном нь уншигч таны эрх зүйн боловсрол, мэдлэгт зохих хувь нэмэр болно.

  • Зохиогч:Баасан Л
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2004

Эл бүтээлд хөдөлмөрийн эрх зүйн онолын үндсэн асуудлуудыг Хөдөлмөрийн тухай хууль, түүний дагуу гарсан 2022 оны 1 дүгээр сарын 1 хүртэлх актуудыг үндэслэн тусгажээ. Номын 8 бүлэгт: Хөдөлмөрийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын аргын асуудал, хөдөлмөрийн эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйл, хөдөлмөрийн эрх зүйн эх сурвалжийн үндсэн асуудлууд, хөдөлмөрийн эрх зүйн зарчим, харилцааны асуудал, хамтын гэрээ, хэлэлцээрийн асуудал, Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хөгжлийн асуудлыг тус тус дэлгэрэнгүй тусгажээ.

  • Зохиогч:Баасан Л
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2022

Хүний эрдэм оюунаар бүтээгдсэн бүхнийг хууль зүйн талаас нь хэрхэн үнэлэх, ямар журмын дагуу анхдагчаар тогтоож, зохиогчийн эрхийг хууль зүйн ямар арга хэрэгслээр хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хэрхэн сэргээн тогтоох гэх мэт зохиогчийн эрх болон оюуны өмчийн хууль зүйн зохицуулалтын асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлажээ.

  • Зохиогч:Цолмон Д
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2016