Энэхүү номонд Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйд түгээмэл хэрэглэгддэг 400 орчим үгийг сонгон авч тайлбарласан бөгөөд тайлбарыг хийхдээ сонгосон нэр томъёог төдийгүй уг ойлголтод хамаарах мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авч үзсэн болно. Ингэснээр судлаач нэр томъёоны талаарх онолын ойлголтоос гадна холбогдох мэдээллээр давхар хангагдах боломжтой юм.
Энэхүү нэг сэдэвт бүтээлээр насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын эрх зүйн үндэслэл, зохицуулалтын онцлогийг тухайлан авч үзэж, уг институтын талаарх эрүүгийн эрх зүйн хөгжлийн уламжлал, нийтлэг жишиг, хандлагыг судлан харьцуулж, Монгол улс дахь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүхийн практикийг шинжлэн судлах замаар уг асуудлыг онол, практикийн түвшинд тодорхойлж гаргахыг зорьжээ.
Эл бүтээл нь үндсэн дөрвөн бүлэгтэй. Үүнд хорих ялын тухай үндсэн ойлголт, хорих ял эдлүүлэх дэглэм, хорих ялын дэглэмийн олон улсын хэм хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн харьцуулсан судалгаа зэрэг агуулгуудыг багтаажээ: