Энэхүү бодлогын хураамжийг инженерийн болон эдийн засгийн ангиудад үзэх "магадлалын онол, математик статистик" хичээлийн агуулгад тохируулан, оюутан сурагчид, энэ төрлийн хичээл заадаг их дээд сургуулийн багш нар болон статистик боловсруулалтын анхан шатны арга ойлголтуудыг сонирхогч нарт зориулсан байна. Санамсаргүй үзэгдэл тэдгээрийн магадлал, Бернуллийн схем, санамсаргүй хэмжигдэхүүний тоон үзүүлэлтүүд, математик статистикийн элементүүд гэсэн 5 бүлэгтэй бөгөөд онолын ойлголтуудын товч томьёолол багтсан байна.
Энэхүү номыг магадлалын онол санамсаргүй хэмжигдэхүүн, математик статистикийн хичээл заадаг багш болон их дээд сургуулийн оюутан сурагчид, судлаач, сонирхогч нарт зориулав. Магадлалын онол, математик статистикийн үндсэн ойлголтууд түүний дотор дисперс, корреляц, регрессийн шинжилгээний арга ойлголтууд, сэдэв бүрт хамаарах бодолт тайлбар бүхий практикийн жишээ бодлогуудыг багтааж, лабораторийн хичээлийн гарын авлага болохуйц программуудыг хавсаргасан.