Зохиогч энэ номондоо нийтийн эрх зүй дэх тулгамдсан асуудлыг Үндсэн хууль, захиргааны эрх зүй, нийтийн албаны эрх зүй, эрдэс баялагийн ба орон нутгийн эрх зүйн зангилаа асуудлын хүрээнд тодорхой сэдвүүдээр авч үзсэн төдийгүй мөн захиргааны эрх зүйн хэсэгт нэмэлт сайжруулалт оруулсан хоёр дахь хэвлэлээ хууль зүйн салбарын сургалт, судалгааны хэрэгцээнд зориулан гаргасан байна.
Уг гарын авлагад архивт уламжлалт монгол бичгээр хадгалагдаж байсан эх суравлжуудыг кирил үсэгт буулгасан, геологи уул уурхайн шинжлэх ухааны салбаруудад тулгуурлан боловсруулагдсан социализмын үеийн ашигт малтмалын эрх зүйн эх сурвалжуудыг нэгтгэсэн, 1992 оноос хойш батлагдан гарсан Ашигт малтмалын хуулиуд, Баялгийн сангийн тухай хуулиуд, төрийн бодлогын баримт бичгүүдийг тодорхой үзүүлэлтүүдээр харьцуулан тусгасан болно. Түүнчлэн өөрийн орны эрх зүйн эх сурвалжийг гадаад орны хууль тогтоомжтой харьцуулах боломжийг олгох үүднээс гуравдугаар бүлэгт дэлхийн уул уурхайн гол хуулиудын агуулгыг, Үндсэн хуулийн зохицуулалтын хамт багтаажээ.