Хэрэглэгчийн шаардлага, хэрэгцээ, хүлээлтийг судалж, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээллийг сэтгэл зүйн үндэстэй боловсруулдаг хэрэглээний сэтгэл судлалын салбарыг зар сурталчилгааны сэтгэл судлал хэмээнэ. Орчин үед зар сурталчилгаа хүнийухамсар сэтгэцэд нөлөөлөх хүчтэй хэрэглээ болоод байна. Иймээс сэтгэл судлал, зар сурталчилгаа хоёр салшгүй ойлголт болно. Зар сурталчилгааны сэтгэл судлал нь сурталчилж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг ззэмших, худалдаж авахад хэрэглэгчийг өдөөх зорилготой мэдээллийг боловсруулах бөгөөд зар сурталчилгааны сэтгэл зүйн үндэс нь сэтгэл зүйн үзэгдэл, зүй тогтолд тулгуурлан хэрэглэгчийг удирдах, түүнд нөлөөлөх үйл явц юм.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, түүний онол, практикийн асуудлыг хамарсан уг ном нь сэтгэл судлалын онолыг жишээ, баримт, зураг, бүдүүвч, хүснэгт, график ашиглан хамгийн энгийн байдлаар тайлбарласанаараа сэтгэл судлалын мөн чанарыг ойлгоход нэн хялбар болгожээ. Энэ ном нь 4 хэсгээс бүрдэх бөгөөд сэтгэл судлалын үндсэн ойлголтуудаас гадна тухайн шинжлэх ухааны түүхэнд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн товч намтар, зураг, сэтгэл судлалын нэр томьёоны тайлбар, хүний нэрийн болон нэр томьёоны хэлхээс, ном зүйг багтаасан байна.