Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаанд татварын эрх зүй нь тодорхой байр суурь эзэлж, судлагдахууны бүтэц, агуулга ч шинэчлэгдэн хөгжиж байгаа өнөө үед энэ бүтээлийг их дээд сургуулиудын хуулийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, татвар, санхүүгийн байгууллагын ажилтан, багш, татвар судлаачдад зориулжээ. Уг бүтээлийг бичихдээ эрх зүйн онолд тулгуурлаж, эдийн засгийн ухааны эрдэмтэн судлаачдын бүтээлүүдтэй харьцуулан, татварын эрх зүйн нэр томьёог энгийн хэллэгээр илэрхийлэхийг оролдож зарим зүйлийг схем (бүдүүвч), бодлого, тестийн аргаар тодорхойлж аргачлахыг хичээсэн байна.

Уг бүтээлд орчин үед гэмт хэргийн нөхцөл байдал нарийсаж, улам ээдрээтэй болон, элдэв осол гэмтэл, байгалийн гэнэтийн үзэгдлээс хүний эрүүл мэнд, амь нас хохирч байгаа тул гэмт хэргийг хөдөлшгүй нотолгоогоор тогтооход "Шинжээчийн дүгнэлт" гол үүрэгтэй. Тэр тусмаа ихээхэн хувийг эзэлж байгаа гэр бүлийн хүрээ, ажлын байрны бэлгийн хүчирхийлэл, бэлгийн чиг хандлага, бэлгийн маргаантай асуудал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг олшрох төлөвтэй байгааг дурьджээ.
Энэхүү бүтээлд нүд, чих, хамар хоолой болон эрүү нүүрний эрхтэн тогтолцоо нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр гэмтэл авах үед үүсэх тохиолдлуудыг харуулахыг зорисон бөгөөд ийм төрлийн гэмтлийн үед үзүүлж болох анхны болон шаталсан энэ төрлийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үзүүлж болох боломж, түүний үр дүн, гэмтлээс үүсэх хүндрэл, үлдэц уршиг зэргийг харуулахыг зорьжээ. Шүүх эмнэлэг нь хуулийн байгууллагын үйл ажиллагааны үед гарах анагаах ухаан, биологийн холбогдолтой асуудлыг магадлан шинжилж, шинжээчийн дүгнэлт гаргадагийн хувьд анагаах ухаан болон хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан, мэргэжиж бас мэргэшиж буй судлаач, эрдэмтэд, шинжээч эмч нар гарын авлага болгон ашиглах боломжтой.