Нүүр   > Хайлтын утга:   au:Баярхүү Дашдоржийн
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 14 бичлэг олдлоо.

Filter

Өмнөд хөршөө судлах, таних, улмаар хоёр хөрш орныхоо дунд зөв тоглолт хийх, гурван улсын эдийн засгийн коридорын үндсийг зөв тавихад энэ бүтээл мэдлэг мэдээлэл, санаа сургамж болно. Энэхүү бүтээл бүхэлдээ олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, геополитик судлалын чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант, докторант, цаашлаад өргөн олон уншигчдад зориулагдана.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Удам соёл
  • Хэвлэгдсэн он2018

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2015.09.08-нд хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилгыг хэлэлцэж дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан. Энэхүү бүтээлд Монгол улсын олон улсын харилцаан дах төвийг сахих бодлого, түүний түүхэн хөгжил, Швейцар, Туркменистан, Швед, Австри, Финланд, Мальт, Унгар зэрэг улс орнуудын төвийг сахих бодлогын тухай өгүүлжээ.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Нэпко
  • Хэвлэгдсэн он2016

Энэхүү ном нь монголын түүхэнд нэрээ үлдээсэн зүтгэлтнүүдийн намтар түүхийг сэргээн бичсэн НЭПКО хэвлэлийн газар болон Хүмүүн хорвоо нийгэмлэгээс гаргасан Түүхэн Эрхмүүдийн Цадиг цувралын нэг юм. Ж.Батмөнхийн тухай 5 бүлэгт хуваан бичсэн тус бүтээлийн гол үйл явдал 1984 оноос эхлэх ба тухай үед хэн нь хэн байв гэдэг асуултын хариуг олох болно. Мөн түүний улс төрд алба хашсан он, цаг дарааллын нэгд нэгэнгүй нарийвчлан гаргахыг хичээсэн байна.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2015

Толилуулан энэ ном бол судлаачийн судалгааны бүтээл биш, бас сэтгүүлчийн тэмдэглэл биш. Венын конвенц дээр дурдсан, тодорхой хэлбэл дээр зөвшөөрөгдсөн чиг үүргүүдийн «Ь»: «d»-д заагдсан үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар дипломатчийн тэмдэглэлийн эмхэтгэл юм. Тодруулбаас Монгол Улсын Элчин Сайд байх үеийн зохиогчийн өдрийн тэмдэглэл хэлбэрээр 4 сарын турш өдөр бүр хөтөлсөн, улмаар 2011-2012 оны зааг үед, 2012 онд ажиглалт хийж дүгнэсэн түүхэн зохиол болно. Түүхэн гэдэг нь Египет оронд 2011 онд: өрнөсөн, улмаар Египетээр дамжаад нийт Орхи Дорнодын нийт бүс нутгийг донсолгосон түүхэн их хувьсгалт үйл явцын амьд гэрч болсныхоо хувьд бичсэн байна.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Нэпко
  • Хэвлэгдсэн он2013

Энэ ном нь Венийн конвенцэд заагдсан зарим үүргийг Элчин сайд, Элчин сайдын яам хэрхэн хэрэгжүүлсэн талаархи дипломатчийн тэмдэглэл, эмхтгэл ном юм. Тодруулбал Элчин сайдын өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн түүхэн зохиол ажээ. "Түүхэн" гэдэг утга нь 2011 онд Египетэд өрнөж улмаар Арабын ертөнцөд жинтэй нөлөөлсөн Арабын хавар гэх түүхэн тэр их хувьсгалт үйл явцын амьд гэрч болсноо цаасан дээр буулгасан явдал бөгөөд Сирийн иргэний дайнтай салшгүй холбоотой, түүнээс улбаалан цаашаа үйл явц өрнөж буй гэдгээр Ирак, Курд, Иран, Афганистаныг тус тусад нь бүлэг болгон шинээр оруулж, Аль-Каеда гэх олон улсын террорист сүлжээ, 2013 онд Иранд явагдсан Ерөнхийлөгчийн сонгууль, түүний үр дүнг хөндөн бичсэн байна.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Нэпко
  • Хэвлэгдсэн он2013

Зохиогч 2002-2003, 2006 онуудад АНУ, Японд мэргэжил дээшлүүлж байх үедээ тэндхийн судалгааны хүрээлэнгүүд ирээдүй рүү чиглэсэн сургалт судалгааг нэн эрхэмлэж, ирээдүй цаг дээр оюуны сорил хийж, оюунаа шалгадаг болохыг мэдэж, өөр дээрээ ч бас чамгүй туршиж үзсэн байна. Хүн төрөлхтөн үүх түүхээ мэдэж судлах нь зүйн хэрэг, гэвч түүхээсээ илүүтэй ирээдүй судлал барууны ертөнцөд маш эрчтэй хөгжиж байгаа. Монголчуудын хувьд бол өнгөрсөн цаг дээр ихээхэн ач холбогдол өгдөг бол баруунд дан ухарч сэтгээд байвал ирээдүй, хэтийн төлөвөө хэрхэн төсөөлөх болж байна вэ гэж ам таглах аж. Энэхүү ном нь дээр асуултуудад хариу өгөх болно. Зохиогчийн өөрийн үзэл бодлоос илүү гадаадын судлаачдын таамаг төсөөлөл чамгүй орсон байна.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Ган принт
  • Хэвлэгдсэн он2007

Зохиогч энэхүү бүтээлдээ өөрийн амьдралын түүх, өөрийн үеийнхний эгэл бус түүх болон Монгол орны хөгжлийн сургамжит түүхийг хувь хүнийхээ өнцгөөс өгүүлсэн байна.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Нэпко
  • Хэвлэгдсэн он2009

Энэ бүтээлд Монгол улсын геополитик, түүний загвар, бүсчлэлийн тухай тайлбарласан байна. Мөн геополитикийн онол, хувилбарууд, Орос-Хятадын геополитик, лалын геополитик тухай авч үзсэн байна. Энэхүү бүтээлийг уншсанаар геополитикийн тухай цэгцтэй мэдлэг олж авахаас гадна Монгол улс түүнд яаж оролцох, зохицох талаар санаа өгөх болно.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Ганпринт
  • Хэвлэгдсэн он2007

Манай улс коммунизмаас ардчиллыг сонгож, улс төр-эдийн засгийн шинэчлэлтийг хослуулан тайван замаар хийсэн цөөхөн хэдэн орны нэг ч тэрхүү шилжилтийг хэр хугацаанд бүрэн хийж дуусах, ямар саад бэрхшээл учирч, гацаад байгаа тухай энэ ном мэдээлэл өгөх болно.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Admon
  • Хэвлэгдсэн он2004

Энэ бүтээлд орчин үеийн олон улсын харилцааны болон геополитикийн онолын чиг хандлага, баримтлал, жишээ баримтуудыг бүхэлд нь хялбаршуулж, элдэв тайлбаргүйгээр толилуулсан. Орчин үед бий болоод буй геополитик ба соёл иргэншлийн мөргөлдөөн, евро азийн геополитикийн өнгөрсөн, одоо, ирээдүйн нөхцөл байдал, хэтийн төлөвийг авч үзсэн байна. Мөн 2001.09.11 үйл явдлын дараах дэлхийн шинэ геополитикийн дүр зургийг тайлбарласан байна. Олон улсын харилцааны онол-практикийн асуудлаар өрнөж байгаа маргаан мэтгэлцээнийг Монгол, түүний хоёр хөрш, улмаар гурав дахь хөрш маань байгаасай хэмээн хүсэж буй өөр нэг гүрнээр жишээлэн авч үзэхийг хичээсэн байна.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2005

1980-1998 онд олон улсын харилцаа, улс төр судлалын сэдвээр бичсэн ном, хэвлэл нийтлэлийн жагсаалт юм. Энэхүү жагсаалтыг эмхэтгэхдээ олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж байгаа оюутан, магистрант, аспирант болон цаашдаа суралцахыг хүсэгчид, мөн судлаачид, улс төрчид, өргөн олон уншигчдад зориулан гарын авлага хэлбэрээр ашиглуулахыг зорьсон.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он1998

Энэ эмхэтгэлд МУҮИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн багш Д.Баярхүүгийн бичсэн өгүүллүүдийг багтаасан бөгөөд нийгэм-улс төр, эдийн засаг, түүхийн чиглэлээр сургалт явуулдаг хүрээлэн, төвүүд гарын авлага хэлбэрээр ашиглах, өргөн олон уншигчид сонирхон судлах боломжтой.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Улаанбаатар таймс
  • Хэвлэгдсэн он1996

Зохиогч нь энэхүү номдоо "Хүйтэн дайны" төгсгөл болох Парисын Хартигаас хойших 1990-ээд онд олон улсын харилцаа ямар замаар урагшилж ирсэн гэдгийг багтаахыг оролдсон. Тус номд бичигдсэн үйл явдлын хэлхээс, баримтуудыг дотор нь 3 үндсэн хэсэг 9 бүлэгт хуваан ангилж задлан шинжилсэн. Нэгдүгээр хэсэгт посткоммунист ертөнц, хоёрдугаар хэсэгт дэлхийн эдийн засгийн асуудал, гуравдугаар бүлэгт олон улсын харилцааны тулгамдсан асуудал гэж ангилан авч үзсэн байна.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Улаанбаатар таймс
  • Хэвлэгдсэн он1995

Энэхүү ном нь ОУХДС-ийн сургалтад зориулж зохиогчоос бичсэн дөрөв дэх ном болно. “Хүйтэн дайн” дууссанаас хойших олон улсын харилцааны ерөнхий: хандлага ба дэлхийн шинэ дэг журам төлөвших үйл явцыг ХХ зуун руу чиглүүлэн бичсэн нь уг номын шинэлэг тал нь юм. Тэрээр 1996-1998 онд төвийн хэвлэлүүдэд нийтлүүлсэн өгүүллүүдээ энд түүвэрлэн оруулж, бүлэглэн ангилжээ. Эдгээр нийтлэл уншигчдын анхаарлыг татсан төдийгүй гадаад бодлого төлөвлөж боловсруулахад нэмэр хандив болж ирсэн тул ийнхүү түүвэрлэн ном болгохоор шийдэв. Зохиогч судалгааны зарим лавлах, тоо баримт, схем боловсруулсныг хавсаргасан.

  • Зохиогч:Баярхүү Дашдоржийн
  • Хэвлэлийн газар:Интерпресс
  • Хэвлэгдсэн он1998