Нүүр   > Хайлтын утга:   au:Баяр Б
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 2 бичлэг олдлоо.

Filter

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхмийн багш доктрант Б.Баярын энэхүү ном нь Монгол улсын криминалистикийн шинжлэх ухааны уламжлалт хандлагыг улам баяжуулснаас гадна орчин үеийн техник, технологи, арга зүйн шинэ ололт, үр дүнг бүтээлчээр тусгаснаараа шинэлэг бүтээл болжээ. Ялангуяа гэмт хэргийг олж тогтоох, гэмт этгээдийг илрүүлэхэд чиглэгдсэн мөр судлалын арга, техникийг нэлээд цогц байдлаар авч үзсэний зэрэгцээ криминалистикийн техникийн үндсэн төрлүүдийг практик хэрэглээтэй уялдуулж тайлбарласан нь шинжлэх ухааны үндэслэлтэй, практик ач холбогдолтой болсон нь зөвхөн оюутан суралцагсад төдийгүй хууль сахиулах байгууллагын ажилтнуудад ч сургалтын чухал хэрэглэгдэхүүн болохоор ач холбогдолтой ажээ.

  5.0

  • Зохиогч:Баяр Б
  • Хэвлэлийн газар:Үсэг хоршоо
  • Хэвлэгдсэн он2017

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний Иргэн, эдийн засгийн эрх зүй, Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүй, Эрүүгийн эрх зүй, криминологи, Олон улсын эрх зүйн секторууд нь тодорхой салбар эрх зүйн чиглэлээр төлөвлөгөөт болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийдэг байна. Энэхүү эмхэтгэлд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний секторуудын 2003-2009 онд хийсэн эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг эмхтгэн гаргаж байгаа бөгөөд энэ нь эрх зүйн шинжлэх ухааныг шимтэн судалдаг уншигчдын хүртээл болохоос гадна цаашид гүнзгийрүүлэн судлах судлаач, багш, оюутнуудад гарын авлага болохоор бүтээл болжээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:ХЗҮХ-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2012