Уг бүтээлд орчин үед гэмт хэргийн нөхцөл байдал нарийсаж, улам ээдрээтэй болон, элдэв осол гэмтэл, байгалийн гэнэтийн үзэгдлээс хүний эрүүл мэнд, амь нас хохирч байгаа тул гэмт хэргийг хөдөлшгүй нотолгоогоор тогтооход "Шинжээчийн дүгнэлт" гол үүрэгтэй. Тэр тусмаа ихээхэн хувийг эзэлж байгаа гэр бүлийн хүрээ, ажлын байрны бэлгийн хүчирхийлэл, бэлгийн чиг хандлага, бэлгийн маргаантай асуудал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг олшрох төлөвтэй байгааг дурьджээ.
“Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд боловсруулсан “Гаалийн эрх зүй”-н сонгон судлах хичээлийн хөтөлбөр нь Дэлхийн гаалийн байгууллагын болон ОХУ-ын гаалийн сургалтын модульд үндэслэгдсэн. Модуль нь бүлэг, сэдэв, дэд сэдэвт хуваагдаж, схем, хүснэгт болон гаалийн нэр томъёоны тайлбар, хяналтын асуулт, дасгал, сорилго, тэдгээрт холбогдох өгөгдөл, бичиг баримт зэргээр баяжигдсан байна. Сургалтын хөтөлбөр 3 модулиас бүрдэнэ. Модуль бүрийн эхэнд түүний агуулга буюу бүлгийн нэрийг жагсаасан, тухайлбал; “Гаалийн хяналт, бүрдүүлэлт” гэсэн модуль нь “Гаалийн хяналт”, “Гаалийн бүрдүүлэлт”, “Гаалийн зөрчил” бүлгийг агуулна. Оюутан энэ хичээлийн модулийг сонгон судалснаар гаалийн байгууллага болон гаалийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг онолын түвшинд тодорхойлон, гаалийн эрх зүйн харилцаанд тодорхой мэдлэг, чадварыг эзэмшин оролцох практик ач холбогдолтой юм.
Энэхүү сэтгүүлд философийн түүх, философийн онол, соёл судлал, шашин судлалын талаарх 30 гаруй эрдэмтэн судлаачдын бүтээлийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн философи, шашин судлалын талаарх 20 гаруй өгүүллийг багтаасан байна.