Нүүр   > Хайлтын утга:   au:Булган Д
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 4 бичлэг олдлоо.

Filter

Гурван бүлэг арван нэгэн зүйлээс бүрдсэн энэхүү номд манай улсад урьд өмнө их дээд, сургуулийн захиргааны эрх зүйн сурах бичиг, гарын авлагад бичигдэн, сургалтад ашиглагдаж байсан дагнан судлагдаагүй, тэрчлэн хүний эрх, эрх чөлөөг хөнддөг анхаарал татсан сэдвийг авч үзсэн юм. Захиргааны хариуцлага хүлээлгэж буй олон зуун хууль тогтоомж, захиргааны зөрчил, түүнд ногдуулах шийтгэл, захиргааны зөрчилтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайлан судалсан энэхүү бүтээл нь хууль зүйн дээд сургуулийн оюутны сургалт, захиргааны шийтгэл ногдуулж буй эрх бүхий албан тушаалтны өдөр тутмын хэрэгцээнд зориулагдсан болно.

  • Зохиогч:Булган Д
  • Хэвлэлийн газар:Китаб
  • Хэвлэгдсэн он2011

“Хууль зүйн мэргэжлийн удиртгал” гэсэн энэхүү ном нь өмнөх үг, 3 хэсэг, 16 бүлэг, дүгнэлт, ном зүйгээс бүрдсэн бэсрэгхэн боловч Хууль сахиулах их сургуульд сургуульд өнөөгийн мөрдөгдөж буй тухайн хичээлийн бүх сэдвийг хамруулахыг хичээж, сүүлийн үеийн шинэ хууль тогтоомж, ялангуяа “Хуульчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хууль” батлагдан, хуульчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг анх удаа бүхэллэг байдлаар тодорхойлсныг харуулсан бүтээл болсон байна.

  • Зохиогч:Булган Д
  • Хэвлэлийн газар:Китаб
  • Хэвлэгдсэн он2013

Энэхүү номонд аюулгүй байдлын ерөнхий шинжийг анхлан гаргаж, түүнд агуулгын тодорхойлолт өгч, аюулгүй байдлыг цогц байдлаар өргөн хүрээнд шинжлэн тусгасан. Аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын мөн чанар, эрх зүйн зохицуулалт, цагдаагийн байгууллагын олон ниййтийн аюулгүй байдлыг хангах албаны үндсэн зорилт, чиг үүрэг үйл ажиллагаа, хамгаалалтыг багтаасан байна.

  • Зохиогч:Булган Д
  • Хэвлэлийн газар:Китаб
  • Хэвлэгдсэн он2015