Нүүр   > Хайлтын утга:   au:Гонгоржав У
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 5 бичлэг олдлоо.

Filter

Энэхүү бяцхан товхимолд харвуул тэмцээний нэн эртний төрлүүд, түүний үүсэл хувьслыг улируулан бичихийг оролдсон. Сур харвааг судалсан ихэнх хүмүүс их төлөв халх сурын харваанд тулгуурлан бичсэн учир энэ товхимолд түүнийг орхиж, орчинд үед нэлээд дэлгэрч байгаа буриад, урианхай сур харвах горим, монголчуудын нум сум эрхэмлэх ёсноос бага зүйлийг бас оруулсан.

  • Зохиогч:Гонгоржав У
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1982

Энэхүү сурах бичиг нь зохиогчийн урьд нь хэвлүүлж байсан "Дундад зууны түүхийн унших бичиг" дээж бичгүүдийн үргэлжлэл дэвтэр болно. Дорно дахины дундад зууны түүхийн ултай судалгаа хийгдээгүй учир түүнийг Европ зүгийн улсуудын түүхийн үечлэлээр авч үзэх боломжгүй. Ийм учраас энд орсон баримтуудыг сонгон авахдаа тухайн улсын түүхийн он цагийн дэсийн дагуу болсон үйл явдал, үйл явц, үзэгдлийг аймаглан эмхэтгэж оруулсан байна.

  • Зохиогч:Гонгоржав У
  • Хэвлэлийн газар:Өнгөт хэвлэл
  • Хэвлэгдсэн он2011

Дундад зууны түүх сурах бичиг нь зохиогчийн түүхийн салбарын оюутнуудад уншсан лекцийн хураангуй юм. Сурах бичгийн эхний хэсэг нь Европын дундад зуун, хоёр дахь хэсэг нь Дорно дахины дундад зууны түүхийн асуудлуудыг хамарсан байна. Энэ ном нь их, дээд сургуулийн түүхийн салбарын оюутан, магистрант мэргэжил дээшлүүлж буй ЕБС-ийн түүхийн багш нар хийгээд дэлхийн түүх сонирхогчдод зориулагдсан болно.

  • Зохиогч:Гонгоржав У
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2012

Нүүдэлзүйн судалгаанд гарсан үсрэнгүй ахиц, онолын дүгнэлтэд тулгуурлан сүүлийн 3000 гаруй жилийн турш Монголын оршин суугчдын нийгмийн суурь болж байсан нүүдлийн мал аж ахуйн үүсэл, түүнд тохирсон өвөрмөц соёл иргэншил бүрэлдэн тогтсон асуудлыг зохиогчид энэхүү зохиолоороо тодруулахыг зорьжээ. Энэ номонд МЭӨ II мянганаас МЭӨ III зууны хоорондох Монголын эртний нүүдэлчдийн асуудлыг, үйлдвэрлэх аж ахуйн хэлбэрт дэвшсэн нь, нүүдлийн мал аж ахуй гэж юу вэ, эртний нүүдэлчдийн үлдээсэн бичгийн хийгээд археологийн сурвалж мэдээ, хувийн өмчийн үүсэл, түүний нийгмийн үр дагавар, нийгмийн харилцааны асуудал, эдийн боловсрол, тоглоом наадам, эртний нүүдэлчдийн оюун санаанд гарсан өөрчлөлт гэсэн хэсгүүдэд хуваан авч үзжээ.

  • Зохиогч:Гонгоржав У., Өлзийбаяр С
  • Хэвлэлийн газар:Бэмби сан
  • Хэвлэгдсэн он2014

Унших бичигт дундад зууны түүхийн зангилаа асуудлуудтай холбоотой феодалын байгууллын хөгжлийн үе шат, үндсэн шинжүүдийг тусгасан нөгөө талаас хамгийн гол эгэл ойлгомжтой, өвөрмөц тэгэхдээ сурагч залуучуудыг боловсруулах, хүмүүжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд тусалж чадахуйц түүхэн баримтуудыг сонгон оруулахыг хичээсэн байна. Тухайлбал, хувийн өмчийн үүсэл хөгжил, нийгмийн ангиудад хуваагдсан анги, бүлэг, ангийн тэмцлийн үүсэл, төр, шинжлэх ухаан, христос, лалын шашны үүсэл, хөгжил, нийгмийн амьдралд материаллаг үйлдвэрлэлийн тодорхойлогч үүргийг тайлбарлах, шинжлэх ухааны зарим нээлтийн түүх, соёлын хөгжил зэргийг тайлбарлан ойлгуулахад чухал хэрэгцээтэй баримт оржээ. Мөн нийгмийн амьдрал, хөгжлийн гол нөхцөл хүн, хүний хөдөлмөрийн үнэ цэнэ үйл ажиллагааг ухаж ойлгох боломж олгож байгаа ард түмний хөдөлмөр, түүхэн процесст түүний ач холбогдлын талаар өгүүлсэн баримтуудыг оруулсан байна.

  • Зохиогч:Гонгоржав У
  • Хэвлэлийн газар:Өнгөт хэвлэл
  • Хэвлэгдсэн он2005