Нүүр   > Хайлтын утга:   au:Дарьхүү Р
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 6 бичлэг олдлоо.

Filter

“Философийн түүх” номын анхны хэвлэлд эртний философийн гурван гал голомт болсон Хятад, Энэтхэг, Грекийн философийн нөлөө бүхий үндсэн баримтлал, ойлголтуудын агуулгыг тоймлон авч үзсэн ба эдгээр философийн үзэл сургаалд хүний амьдралын утга учир, зорилго, нийгэм улс төрийн шилдэг зохион байгуулалтын арга хэлбэр, ертөнцийг танин мэдэх асуудал гээд философийн суурь асуудлуудад гүн гүнзгий хариулт өгсөн нь эдүгээ ч ач холбогдолоо алдаагүй төдийгүй, бүтээлийн хоёрдахь хэвлэлд дундад зууны философийн гол үзэл баримтлал, үндсэн ойлголтыг нэмж оруулсан бол энэ удаагийн гурав дахь хэвлэлд шинэ үеийн философийн зарим гол төлөөлөгчдийн үзэл санаа, гол ойлголтыг нэмж оруулжээ.

  • Зохиогч:Дарьхүү Р., Эрдэнэбаяр Г
  • Хэвлэлийн газар:Ган зам пресс
  • Хэвлэгдсэн он2014

Тус гарын авлага нь нийгмийн харилцааны онол, практикийн асуудлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эзэмшвэл зохих тулгуур ойлголт, үзэл баримтлалыг энгийнээр тайлбарлан, танин мэдүүлэх зорилготой бөгөөд нийгмийн тухай мэдлэг хичээлийн стандарт агуулгын хүрээнд бүлэг бүрийн төгсгөлд өөрийгөө сорих сорилыг оруулсан болно.

  • Зохиогч:Дарьхүү Р
  • Хэвлэлийн газар:Тото пресс
  • Хэвлэгдсэн он2016

Зохиогчид нь энэхүү бүтээлдээ хүний асуудалд анхаарлаа төвлөрүүлж, олон талаас нь тайлбарлаж, тодруулахыг хичээсэн бөгөөд философийн түүх, ахуй, диалектик, танин мэдэхүйн онол, нийгмийн философи гэсэн хэсгүүдээс бүрдэх номынхоо холбогдох санаа, дүгнэлт зэргийг шинжлэх ухааны шинэхэн ололт, монголын түүхэн амьдрал, практикийн жишээ баримтаар баяжуулахыг хичээсэн байна.

  • Зохиогч:Содномгомбо Д., Дарьхүү Р
  • Хэвлэлийн газар:Бемби сан
  • Хэвлэгдсэн он2004

Энэ бүтээлд ёс зүйн мэдлэгийн хөгжилд Будда, Күнз, Аристотель, Зонхов, Л.Н.Толстой, Ж.С.Милль, Э.Фромм нар өөрсдийн чухал хувь нэмэр оруулсаныг зарим жишээгээр тайлбарлаж, өнөөгийн хэрэглээний нийгэмд амьдарч буй хүний амьдралд хэрэглээний ёс зүйн мэдлэгийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг багш мэргэжлийн ёс зүй, интернет хэрэглээний ёс зүй, экологийн ёс зүй дэх биотөвт үзэл, ёс суртахууны хариуцлагын асуудал, ёс зүйн боловсролын шинэчлэлийн асуудлаар төлөөлүүлэн харуулжээ. Мөн түүнчлэн их дээд сургууль дахь “ёс зүйн үндэс” хичээлийн агуулгын шинэчлэл, Монголын нийгмийн ёс суртахууны доройтол, шалтгаан, шийдвэрлэх арга замын асуудлуудыг дэвшүүлэн тавьжээ. Хүн хэрхэн эрхэм суртахуунтай болох арга зам, хүмүүнлэг ёс, хүн чанарын тухай, хэрэглээний ёс зүйн асуудлаар тодорхой мэдлэгийг энэ бүтээлээс авах юм.

  • Зохиогч:Дарьхүү Р
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2015

Философийн түүхийг судалснаар хүмүүн өөртөө тулгарад байгаа асуудлыг сайтар нягталж, олон хувилбараар сэтгэж, ухаалаг шийдвэр гаргах чадвартай болдог. Философийн түүхээс суралцах нь ухаалаг үндэслэлийг гаргах, үзэгдэл, үйл явцын ялгаа ба хамаарлыг олж тогтоох, өөрийн гэсэн бие даасан үзэл бодол, байр суурьтай болох, ерөнхийлөн дүгнэх, нөхцөлийг тайлбарлах, нухацтай сайн асуулт тавих чадвар, учрыг олоход уриалах, ойлголтыг тодорхойлох зэрэг сэтгэлгээний олон чухал чадварыг бидэнд төлөвшүүлдэг.

  • Зохиогч:Дарьхүү Р., Эрдэнэбаяр Г
  • Хэвлэлийн газар:ТОТОПРЕСС
  • Хэвлэгдсэн он2016

Уг номд философи, философийн түүх, метафизик, онтологи, эпистемологи, нийгмийн философи, хүний философи, үнэлэмжийн философи, ёс суртахууны философи, урлагийн философи, шашны философи, логик, соёлын философийн үндсэн ойлголтууд, үзэл баримтлалуудыг чухалчлан авч үзэхийн хамт бие дааж хийх, бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлэх асуулт, сорилтууд, зарим эх сурвалжаас багтаасан байна.

  • Зохиогч:Дарьхүү Р., Оюунгэрэл Д
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2017