Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дашдаваа агсаны сүүлчийн бүтээл болох "П.Гэндэн Коминтернд" номыг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэхүү бүтээлд Монгол Улсын нам, төрийн нэртэй зүтгэлтний нэг Пэлжидийн Гэндэнгийн амьдрал, үйл ажиллагааг судлан бичсэн болно.
Энэхүү бүтээл нь Монгол дахь японы олзлогдогсдын аж байдал, ажил хөдөлмөрийг нэг сэдэвт бүтээлийн хэмжээнд бүхэлд нь нэгтгэх судлахыг эрмэлзсэн ба Монголын архивын материалд голлон тулгуурлаж бүтээсэн байна. Кино, гэрэл зураг, дуу авианы архивд хадгалагдаж буй японы олзлогдогсдын тухай 1946, 1947 оны зун бүтээсэн баримтат киноны материалыг гэрэл зураг болгон бүтээлдээ оруулсан байна.
Энэ номд БНМАУ-ын соёлын хувьсгалын түүхэн туршлага, ач холбогдлын тухай асуудлыг хөндөхийн хамт тус оронд социализмыг байгуулж дуусгах үеийн соёлын байгуулалтын зарим асуудал, тухайлбал хөдөлмөрчдийн ерөнхий боловсролын төвшний дээшлэлт, мэргэжлийн боловсролын хөгжилт, социалист байгуулалтад шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн өсөлт, хөдөлмөрчдийн оюуны амьдралд, уран сайхны соёлын гүйцэтгэж буй үүргийн дээшлэлт, үзэл суртал, улс төрийн хүмүүжлийн ажлын хөгжлийн түүхэн үйл явцын ерөнхий тоймыг гаргах оролдлого хийж, МАХН-ын XIX их хурлаас социалист соёлыг цаашид хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг тайлбарлахад анхаарал тавьсан болно.
Энэхүү номыг Академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 95 жилийн ой, Нийгмийн ухааны дээд сургуулийн 20 жилийн ойд зориулан бүтээв. БХКбН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1932 оны 5 дугаар сарын 29 ны хуралдаанаар баталсан "Монголын тухай" хэмээх Коминтерний Гүйцэтгэх Хороо, БХКбН-ын Төв Хорооны хамтарсан захидлын заалт, үзэл санааг Монголд хэрэгжүүлэх ажлыг И.Сталины даалгавраар хариуцан гүйцэтгэсэн Шалва Элиавагийн үйл ажиллагааг толилуулан буй "Коминтерний элч Шалва Элиава" бүтээлд тусгажээ. Эл ном нь судалгааны өгүүлэл болон хавсралт хэсгээс бүрдэх бөгөөд түүнд Ш.Элиавагийн хэлсэн үг, илтгэл, ярилцлага зэрэг баримт бичгүүдийг оруулжээ.
Энэхүү бүтээлд XX зууны хориод оны Монголын түүхийн зангилаа асуудлууд, ялангуяа 1927-1928 оны үеийн улс төрийн үйл явцыг нарийвчлан шинжлэх үндсэн дээр Комитерн ба Бүх Холбоотын Коммунист (большевикуудын) Намаас Монгол оронд зохион байгуулсан төрийн эргэлт, түүний стратеги, механизм, технологийн тухай асуудлыг судлан шинжилжээ.
Толилуулан буй зохиол нь сүүлийн арав гаруй жил зохиогчийн явуулсан судалгааны ажлын үр дүн юм. Урьд өмнө хэвлүүлсэн нэг сэдэвт зохиол, хамтын бүтээл, эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл зэрэг зохиогчийн дэвшүүлсэн үзэл баримтлал, дүгнэлтүүд энэхүү зохиолын үндэс болсон билээ. Зохиогч бүтээлээ туурвихдаа Монгол улсын Үндэсний төв архив, МАХН-ын төв архив, ОХУ-ын РЦИХИДНИ-гийн баримт бичгүүдийг голлон ашигласан болно.
Энэ бүтээл нь 1921-1932 оны хоорондох Монгол улсын түүхийн асуудал, улс төрийн зүтгэлтнүүд, соёл хөгжил, архив, улс төр судлалын асуудал зэрэг таван үндсэн хэсгээс бүрдэнэ.
Энэхүү бүтээлд 1920, 30-аад онд БНМАУ-д ажиллаж байсан Коминтерний хамгийн сүүлчийн бүрэн эрхт төлөөлөгч М.Б.Черномордикийн удирдах байгууллагадаа бичиж байсан тухайн цагийн захидал бичиг, илтгэл, тайлан зэрэг түүхийн эх сурвалжийг багтаасан байна.
Тус бүтээлд БНМАУ-ын 1920-1930-аад оны үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдлыг судлан шинжилсэн байна. 1921 онд хувьсгал ялснаар Монголын улс төр, нийгэм-эдийн засаг, оюун санааны амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан. Гэвч Зөвлөлт Оросын Коминтерний шахалтаар Монгол улс Коминтернд элссэн. Энэ цаг үеэс эхлэн Коминтерний зүгээс манайд хэрэгжүүлсэн бодлого, байр суурь, санал зөрөлдөөн, хэлмэгдүүлэлт, төрийн эргэлт, социализм байгуулах оролдлого, шинэ эргэлтийн бодлогын хэрэгжилт, амжилт болон бэрхшээлийн талаар түүхэн баримт, эх сурвалжид тулгуурлан бичсэн байна.
Тус ботид БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэнгийн улс төрийн үйл ажиллагаа, тэмцэл, Коминтерний талаархи түүний үзэл бодол, байр суурь болон Орост биеэ эмчлүүлэх гэж очоод баривчлагдсан, цаазлагдсан тухай архивын баримт бичиг, судалгаа, сурвалжийн орчуулга, тайлбар оржээ. Мөн Ерөнхий сайд А.Амар, Бага хурлын Д.Догсом, Д.Лосол, маршал Г.Дэмид, Сангийн Яамны сайд С.Довчин нарт холбогдох архивын материалууд багтсан байна. Энэхүү номыг XX зууны монголын түүхийг сонирхон судлагч өргөн олон уншигчдад зориулав.
Монгол оронд 1928 оны эцэст Коминтерны зүгээс төрийн эргэлт зохион байгуулсан. Монголчуудын хүсэл зоригоос гадуур хийгдсэн энэхүү улс төрийн үйл явц нь Зөвлөлт Орос улс болон Коминтерны зүгээс Монгол орныг өөрийн нөлөөлөлд баттай байлгахад чиглэсэн олон бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилт, тэдний сөрөг байр суурийн талаархи асуудлыг судлан шинжилж, энэхүү нэг сэдэвт бүтээлд тусгасан байна.
Тус ботид Коминтерны үзэл санааг Монголд хэрэгжүүлэх үйл хэргийг Сталины даалгавраар хариуцан гүйцэтгэсэн Коминтерны элч Шалва Элиава, бүрэн эрхт төлөөлөгч Сергей Миронов, Коминтерны хамгийн сүүлийн төлөөлөгч Черномордик нарын үүрэг гүйцэтгэх хугацаандаа хэлсэн үг, яриа, нууц бичиг захидал, илтгэл, тайлан, нот бичиг зэрэг түүхийн баримтууд багтжээ. Коминтерны төлөөлөгч нарын үзэл бодол үйл ажиллагааг шинжлэн дүгнэх нь судлаачдад амаргүй ажил боловч ХХ зууны Монголын түүхийг хойч үедээ үнэнээр нь өгүүлэхийн тулд эдгээр баримтуудыг судлан шинжилж, тэдний байр суурийг тодорхойлохыг зорьжээ.
"Сэхээтний төөрөгдөл: Профессор Ринчен" бүтээлд "сэхээтний төөрөгдөлд"' профессор Ринченийг холбогдуулсан тухай, үндэсний монгол бичгийг сэргээх, соёлын өвийг хамгаалах Б.Ринчений тэмцлийн тухай, түүний зохиолуудыг үндэслэлгүй буруутгасан үйл явцын тухай асуудлыг хөндсөн болно.
Монгол дахь японы олзлогдогсдын тухай асуудал бол Монгол, Японы төдийгүй бусад орны судлаачдын анхаарлыг татсаар ирсэн сэдвийн нэг ажээ. Энэхүү судалгааны бүтээлд Дэлхийн 2-р дайны төгсгөл үе ба Японы олзлогдогсод Монголд ирсэн болоод тэдний Монголд амьдрах хугацааны аж амьдрал, хөдөлмөр бүтээл, ял шийтгэл, үйлдсэн гэмт хэрэг, өвчин эмгэг ба нас баралт, амьд үлдэгсдийг эх нутагт нь буцаах үйл ажиллагаа, түүнчлэн монгол япон хүмүүсийн харилцаа болон манайд байгаа япончуудын булшны асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар түүхийн баримт, судалгаа шинжилгээний өгүүлэл, материалууд орсон байна.