Номын бүх бүлэг нь "Орчин үеийн харьцуулсан эрх зүйн судлалын чиг хандлага юу вэ?" гэсэн ерөнхий нэг асуулт дээр төвлөрсөн.
Хувийн эрх зүйн олон эх сурвалжид нэр томьёоны тодорхойлолт, утга агуулгыг янз бүрээр тодорхойлсон нь эдгээр нэр томьёог ялгаж ойлгоход хуульчид төдийгүй мэргэжлийн бус иргэдэд ч ойлгоход хүндрэлтэй байгаа билээ. Энэ цаг үед хувийн эрх зүйн салбарын эх сурвалжийн тогтолцоонд гарсан өөрчлөлтийг тусгасан эх сурвалжуудын нэр томьёоны олон салаа утгыг цэгцэлсэн бүтээлийг та бүхэнд толилуулж байна. Энэхүү бүтээлийн нэг эх сурвалж нь Монгол Улсын ШУА-ийн академич С.Нарангэрэлийн “Эрх зүйн эх толь бичиг” хэмээх бүтээл юм.
Энэ бүтээлд монгол, англи, солонгос хэлээр Хувийн эрх зүйн сэдвээр мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, онол-практик, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл, бүтээлүүдийг эмхэтгэсэн. Үүнд хувийн эрх зүйн салбарын хөгжлийн чиг хандлага, Монгол улс дахь хувийн эрх зүйн тулгамдсан асуудал, иргэний хууль тогтоомжийн хэрэглээний аргачлал, иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ болон өмнө нь хөндөгдөөгүй хувийн эрх зүйн шинэлэг сэдвийн талаар бичиж зарим асуудлыг шийдвэрлэх онол арга зүйн үндэслэлийг дэвшүүлэн тавьсан тул оюутан, судлаач, практикт ажиллаж буй хэн бүхэнд тус нэмэр болно.
Орчин үед дэлхий нийтэд улс хоорондын эдийн засгийн харилцаа нь зөвхөн иргэд, иргэд-хуулийн этгээдийн хоорондын хүрээнээс хальж улс-улс хоорондын харилцаа өргөжин хөгжснөөр цаашид хөрөнгө оруулалтын маргаан ихээр гарах хандлага бий болж байгаа энэ цаг үед зохиолч өөрийн эрдэм судалгааны ажилдаа тулгуурлан МУ-д орчин үеийн чиг хандлагатай хөгжиж буй эрх зүйн салбарын эх сурвалжийн тогтолцоонд гарсан өөрчлөлтийг энэхүү сурах бичигтээ тусган оруулсан байна.