Нүүр   > Хайлтын утга:   au:Доржпалам Х
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 5 бичлэг олдлоо.

Filter

Уг бүтээлд эх орончийн дүрд хувилан ард түмнээ элдэв худал амлалтаар илбэдсээр төр, засгийн өндөрлөгт гараад зөвхөн өөрсдийн хар амийг бодож, эрх мэдэл, албан тушаалаа баяжиж хөлжихөд ашиглан монгол түмэнд очих ёстой хөрөнгө баялгийн замаас уутлаад баригдсан цөөн тооны авлигачдын өөр өөр арга үйлдэлтэй гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсгийн заалтыг хэрэглэсэн жишээнүүд эрүүгийн эрх зүй судлаачдын мэдлэгт дусал нэмж, эрх мэдэл, албан тушаалаараа худалдагдсан түшмэд нийгмийн хөгжлийг боомилж, ард олныг ядуурлын ангал руу живүүлдэг авлига, албан тушаалаа урвуулан ашиглахын хар мөр, хор холбогдлын талаар дурджээ.

  • Зохиогч:Доржпалам Х
  • Хэвлэлийн газар:Сэлэнгэпресс
  • Хэвлэгдсэн он2021

Энэхүү номонд гэрээний харилцаанд оролцогчдод хамаатай (хэлцэл, гэрээний нийтлэг үндэслэл, үүрэг, гэрээний үүргийн төрлүүдэд) тарамдсан зохицуулалтаас гэрээний төрлүүдэд хамааралтай зүйл, заалтуудыг аль болох бөөгнүүлж харилцан холбоотойгоор авч үзсэн. Мөн гэрээний үүргийн зөрчлөөс үүдэлтэй гомдлыг шүүх хянан хэлэлцэхдээ маргаан үүсгэсэн эрх зүйн харилцаанд болон хууль хэрэглээнд үнэлэлт өгч, алдааг залруулан эцэслэн шийдвэрлэсэн хэргийн жишээнүүдийг оруулжээ.

  • Зохиогч:Доржпалам Х
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2016

Энэхүү сурах бичиг нь 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн хөгжил, гэмт хэрэг ба ялын төрөл, эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээнд орсон өөрчлөлтүүдийг уламжлалт болон орчин үеийн онолд тулгуурлан харьцуулан тайлбарлаж бичсэн анхны бүтээл юм.

  • Зохиогч:Доржпалам Х
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2019

Энэ номонд хуульч болохоор суралцаж байгаа оюутнууд, ажилтнуудад гарын авлага болгох зорилгоор гэм хор учруулсанаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг дагаж мөрдөж байгаа хууль, хуульчилсан актуудтай холбон ишилж, аль болох энгийн ойлгомжтойгоор бичсэн байна. Иргэний хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийг дамжин хянан хэлцэгдэж шийдвэрлэсэн хэргүүдээс гэм хорын учруулснаас үүсдэг үүргийн төрөл бүр дээр жишээ татаж, нэхэмжлэгчээс тавьсан шаардлага, түүнийг шүүх хангасан хийгээд эс хангасан үндэслэл, хууль хэрэглээний практик, оноо, алдааг өгүүлсэн байна.

  • Зохиогч:Доржпалам Х
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2015

Зохиогч бүтээлдээ эдийн болон эдийн бус харилцаанд суурилсан иргэний эрх зүй хэмээх томоохон салбарын хэлцэл, гэрээ, гэм хор, өв залгамжлалын асуудлыг тухайлан авч үзсэн ба одоогийн дагаж мөрдөж буй Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон тухай сэдвээр гадаад, дотоодын судлаачдын туурвисан бүтээлийг зохих хэмжээгээр ашигласан байна.

  • Зохиогч:Доржпалам Х
  • Хэвлэлийн газар:Засгийн газрын хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2012