Энэхүү номд геофизикийн шинжлэх ухааны тухай ерөнхий ухагдахуун, соронзон, хүндийн хүчний радиометр, цөмийн геофизик, дулааны ба цахилгаан, чичирхийллийн орон, геофизикийн цооногийн аргуудын физик-геологийн үндэс, хэрэглэх арга аргачлалын болон ашиглах техник технологи, багаж төхөөрөмжийн үндсэн зарчим, геофизикийн өгөгдлийг боловсруулах, геологийн тайлал хийх аргазүй зэргийг авч үзсэн байна.
Эл ном нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд 1-р хэсэгт геофизикийн цогцолбор аргын тухай үндсэн ойлголтыг өгч физик-геологийн загвар, геофизикийн ашигтай цогцолбор аргыг хэрхэн сонгон авах, геологийн зураглал, тухайлбал дэлхийн чулуулаг бүрхүүлийн гүний тогтоц, төрөл бүрийн ашигт малтмалын эрэл, хайгуулын ажилд геофизикийн аргуудаар шийдэх асуудлуудыг авч үзсэн. 2-р хэсэгт дэлхийн царцдасны гүний тогтоц, тодорхой ашигт малтмалын тухайлбал нефть, хий, нүүрс зэрэг шатах ашигт малтмал, металл ба металл бус ашигт малтмал, гидрогеологи, инженер геологийн судалгаанд геофизикийн цогцолбор аргуудыг хэрхэн хэрэглэх талаар нийтлэг жишээнүүдийг авч үзжээ.
Энэхүү бүтээлд Монгол орны нутаг дэвсгэрийн гүнийн тогтоц, геологийн зураглал, ашигт малтмал, ордын эрэл, хайгуулын ажилд геофизикийн судалгааны аргуудыг хэрэглэсэн үр дүнгийн талаар авч үзсэн. Энэ бүтээлийг 2009 онд хэвлэгдсэн "Монгол орны геологи, ашигт малтмал" 8 боть цуврал бүтээлийн хүрээнд эрэл, хайгуулын геофизикийн цогцолбор судалгааны аргуудын үр хэлбэрээр ашиглах бүрэн боломжтой бие даасан бүтээл болжээ.
Энэхүү номд геофизикийн цогцолбор арга, физик-геологийн загвар, геологи, геохими, геофизикийн аргыг хавсран хэрэглэх үндэслэл ба геологийн судалгаанд хэрхэн хэрэглэх талаар өгүүлсэн байна. Геологийн уул уурхай, нефтийн эрэл хайгуулын чиглэлээр их, дээд сургуулиудаар "Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик" мэргэжлээр бэлтгэж буй оюутнуудад сурах бичиг хэлбэрээр болон үйлдвэрлэлийн инженер-техникийн ажилтнуудад зориулав.
Энэхүү номд геофизикийн шинжлэх ухааны тухай ерөнхий ухагдахуун, соронзон, хүндийн хүчний, радиометр, цөмийн геофизик, дулааны ба цахилгаан, чичирхийллийн орон, геофизикийн цооногийн аргуудын физик-геологийн үндэс, хэрэглэх арга аргачлалын болон ашиглах техник технологи, багаж төхөөрөмжийн үндсэн зарчим, геофизикийн өгөгдлийг боловсруулах, геологийн тайлал хийх аргазүй зэрэг сэдвийн хүрээнд нийт 8 бүлгээс бүрдсэн байна. Энэ номыг их дээд сургуулийн тухайн чиглэлүүдээр суралцагсад болон инженер техникийн ажилтан, судлаачид, сонирхогч хэн бүхэнд зориулагдсан.