Нүүр   > Хайлтын утга:   au:Дүгэржав Д
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 6 бичлэг олдлоо.

Filter

Энэхүү ном нь эдийн засаг, менежментийн хөгжлийн сургуульд суралцагч оюутан, багш, хуульч оюутнуудын "Бизнесийн эрх зүй" хичээлийн гарын авлага болох юм. Тус хичээлээр шийдвэрлэх кейс, тест, сэдвийн шалгалтын материалыг Санхүү эндийн засгийн дээд сургуульд заасан суурь хичээлд үндэслэн боловсруулсан.

  • Зохиогч:Дүгэржав Д
  • Хэвлэлийн газар:Интерпресс
  • Хэвлэгдсэн он1997

“Санхүүгийн эрх зүй” хэмээх энэхүү анхны бүтээлийг санхүү эдийн засаг, эрх зүйн мэргэжлээр суралцагч оюутнууд, багш, хуульч, төрийн албан хаагч, банк санхүүгийн болон бизнесийн байгууллагын практик ажилтнуудад зориулсан бөгөөд зах зээлийн эдийн засгийн үеийн төрийн санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн эрх зүйн үндсэн асуудлууд, улсын төсөв, хөрөнгө оруулалт, валют, мөнгө, зээлийн эрх зүйн зохицуулалт, банкны ажил хэргийн эрх зүйн үндэс, хөрөнгийн зах зээлийн ажиллах механизмын талаар суурь ойлголт, эрх зүйн зохицуулалтын зарчим, зүй тогтлын талаар манай орны хууль тогтоох практик, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн эрх зүйн онолын зарим бүтээлүүдийг ашигласан байна.

  • Зохиогч:Дүгэржав Д
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он1999

Уг бүтээлд УИХ-ын 2017 оны 1-р сарын 26 -ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан Арбитрын тухай хуулийн шинэчлэл мөн хуулиар эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх энэхүү аргын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор уг хуулийн зүйлчилсэн товч тайлбарыг бичиж зүйл, хэсэг, заалт бүрийн агуулгыг хэрхэн ойлгох, Монгол улсын бусад хуулиудтай хэрхэн уялдаж байгаа талаар тусгажээ.

  • Зохиогч:Дүгэржав Д
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2017

“Бизнесийн эрх зүй” хэмээх энэхүү номыг нэмэлт, өөрчлөлт оруулж хоёр дахь удаагийн хэвлэл болгон бүтээхдээ бизнесийн эрх зүйн үндсэн ойлголт, шүүхийн практик, хамгийн сүүлийн үеийн эрх зүйн зохицуулалтын албан ёсны мэдээлэл дээр үндэслэн аль болох ойлгомжтой бөгөөд бодитой байдлаар толилуулахыг зорьсон. Түүнчлэн бизнесийн эрх зүйтэй холбогдолтой 10 гаруй сэдвийн хүрээнд кейс, бодлого, тестүүдийг хариулттай нь боловсруулжээ.

  • Зохиогч:Дүгэржав Д
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он1998

Өмгөөллийн ЭмДиЭС энд Хаанлекс ХХН-ийн партнер, хуульч Д.Дүгэржавын боловсруулсан “IPO Гарын Авлага” хэвлэгдэн гарлаа. Уг бүтээлд IPO гэж юу болох, түүний давуу болон сул талууд, IPO олон нийтэд гаргах үйл явц, анхаарах зүйлс зэрэг IPO-ийн талаар сонирхон судалж буй хэн бүхэнд бүрэн цогц мэдлэг олгох болно.

  • Зохиогч:Дүгэржав Д
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2019

“Татварын эрх зүй”-н энэхүү сурах бичгийг боловсруулахдаа 1994 оноос “Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуульд уг хичээлийг заасан, татварын маргаантай хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон, татварын байцаагч болон иргэдэд зориулсан сургалт явуулсан, хуулийн төсөл боловсруулахад оролцсон зэрэг практик туршлага, татварын эрх зүйн эх сурвалжууд, эдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтүүд, бусад орны татварын талаарх хууль тогтоомж, ном, сурах бичиг, өөрийн орны эрдэмтэн, судлаачдын бүтээл, албан ёсны бичиг-баримт зэргийг харьцуулан судлахыг хичээсэн байна. Энэ ном судлаач, багш, оюутан, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, иргэн бүрд зориулагдсан байна.

  • Зохиогч:Дүгэржав Д., Гомбосүрэн М
  • Хэвлэлийн газар:Golden eye printing
  • Хэвлэгдсэн он2003