Н.Жанцангийн их, дээд сургуулийн оюутнуудад зориулж бичсэн криминологийн энэхүү сурах бичиг нь түүний олон жилийн судалгааны үр дүн бөгөөд сүүлийн үед ОХУ болон дэлхийн бусад орнуудад гарсан хууль зүйн ном зохиолуудыг өргөн хүрээнд ашиглаж, Монгол оронд гарч байгаа гэмт явдлын шинж чанар, шалтгаан нөхцөлийн онцлогийг гаргасан бүтээл болсон байна. Энэхүү бүтээлд гэмт явдлын шалтгаан, нөхцөл, гэмт хэрэгтэн бие хүний тухай онолын асуудлууд, шунахайн гэмт явдал, зохион байгуулалттай гэмт явдал зэрэг олон асуудлыг өмнө нь монголын криминологийн шинжлэх ухаанд баримталж байсан үзэл чиглэлээс өөрөөр, өнөө үеийн дэлхийн хандлагад нийцүүлэн авч үзсэн байна.
Энэхүү товхимолд хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлэх талаар эцэг эхчүүдээс нийгмийн өмнө хүлээсэн эрх үүрэг, үүнийгээ биелүүлэхийн зайлшгүй чухал болох, тэрчлэн хүүхэд, багачуудыг гэмт хэрэг, зөрчилд ороход гэр бүлийн хүмүүжлийн доголдол хэрхэн нөлөөлөх, түүнээс урьдчилан сэргийлэх зарим арга замын талаас авч үзсэн. Уг товхимлыг эцэг эх, хуульчид, нийгэм судлаачид болон гэр бүлийн харилцаа, хүүхдийн Хүмүүжлийн асуудлыг сонирхогч өргөн олон уншигчдад зориулсан.
Эл номоос та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үүсэл, түүхэн онцлогтой холбоотой баримт материалууд, 1992-2011 онд шийдвэрлэсэн хэрэг маргааны хэлхээс, статистик мэдээ, Цэцийн гадаад харилцаа, түүний он дарааллын бичээс, Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа зэрэгтэй танилцах боломжтой юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн тулганд анхны галыг нь асааж явсан дарга, гишүүдээс өгсүүлээд энэ хүндтэй албыг хашиж байсан үе үеийн гишүүдийн дурдатгал, дурсамжаас оруулж өгсөн нь уг номыг сонирхолтой болгож, улмаар энэ нь хойч үеийнхэнд маань ч сургамж, зөвлөгөө болохуйц ач холбогдолтой гэж үзсэн болно.
Энэхүү гарын авлагад Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлагдахуунд хамаарах сэдвийн агуулга, шинж чанарыг харуулсан олон тооны ангилалт, бүлэглэлт хийж, тодорхойлолт өгсөн нь уг бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнийг нэмэгдүүлсэн байна.
Энэ бүтээлд насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуулийн байгууллагын үйл ажиллагаа, улс, олон нийтийн байгууллагаас хийх ажил, үүргийн тухай тусгажээ.
Энэ номд Марксизм-ленинизмийн сургаал МАХН-ын программ, удирдамжийн баримт бичгүүд ялангуяа манай намын ХIХ их хурлын түүхт шийдвэрийг иш үндэс, удирдлага болгож социалист төр, хууль ёс, сахилга, дэг журам, зохион байгуулалтыг бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэх, нийгэмд харш үзэгдлүүд тухайлбал, нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийх, хөдөлмөрийн бус орлогоор амьдрах, архидан согтуурах явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох болон гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх онолын зарим асуудлыг тайлбарлаж, түүний практик чиглэл, улс олон нийт, хууль хамгаалах байгууллага, хөдөлмөрийн хамт олноос энэ талаар зохиож байгаа ажлыг судалж цаашид боловсронгуй болгох, чанар, үр дүнг дээшлүүлэх тухай авч үзсэн байна.
Энэхүү товхимлыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий албан тушаалтан, олон нийтийн сонгуультан, хөдөлмөрчдийн хууль эрхийн мэдлэгийн санд нэмэр хандив болгох зорилгоор бэлтгэсэн. Уг товхимлыг хөдөлмөрчдийн түгээмэл асууж сонирхдог асуултуудад тулгуурлан энгийн хэллэгээр товч тодорхой хариулахыг зорьсон байна.
Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж буй гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг боловсронгуй болгоход чиглэгдсэн энэ судалгаа шинжилгээний ажил нь тодорхой үе шаттайгаар үргэлжлэн хийгдэж, сүүлийн 15 жилийн материалд дүн шинжилгээ хийсэн болно. Судалгааны явцад криминологи, социологи, статистик, сурган хүмүүжүүлэх ухааны судалгааны аргуудыг хослон хэрэглэж, эрүүгийн 400 хавтаст материал, 700 орчим гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүстэй ярилцсан ярилцлага, шүүхийн 800 орчим таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, 1000 орчим хөдөлмөрчдийн саналд тулгуурлан дүгнэлт хийсэн байна.
Энэхүү бүтээлд гэмт явдлын шалтгаан, нөхцөл, гэмт хэрэгтэн бие хүний тухай онолын асуудлууд, шунахайн гэмт явдал, зохион байгуулалттай гэмт явдал зэрэг олон асуудлыг өмнө нь монголын криминологийн шинжлэх ухаанд баримталж байсан үзэл чиглэлээс өөрөөр, өнөө үеийн дэлхийн хандлагад нийцүүлэн авч үзсэн байна.