Энэ бүтээлд Ардын намын анхны долоогийн нэгэн, Ардын эрхт улсын Сангийн яамны анхны сайд, цэргийн лам, чойжон Дарьзавын Лосолын хувьсгалт төрд зүтгэсэн ээдрээт хувь заяаны тухай өгүүлнэ.
Энэхүү бүтээлд Цэргийн лам, төрийн сайд Дарьзавын Лосолын амьдрал, үйл ажиллагаа, Монголын нийгмийн сэргэн мандлын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг харуулахыг зорьжээ.
Энэ товхимолд түүх судлалын нэг арга болох түүхэн бичлэгийн хөгжсөн байдлыг тусгах гэж оролдсон. МАХН-ын түүхийн түүх судлалын шинжлэн судлах үндсэн хэрэглэгдэхүүн нь манай намын түүхийг судлан боловсруулах, сурталчлах зорилгоор туурвисан бүтээл байх ёстой. Намын түүх судлалын ерөнхий төлөв хийгээд зарим асуудлыг судалсан байдал, түүний чиг хандлага ямар байгааг тодорхойлох оролдлого хийжээ.
220 жилийн манжийн эрхшээлээс 1890-ээд оны сүүлээс эхлэн эзэн Чингисийн бадраасан төр улсаа сэргээхийн тулд янз бүрийн аргаар тэмцэж санасандаа хүрсэн ба эдгээрийн нэг нь хязгаар нутгийн монголчууд тухайлбал Или Тарвагатайн монголчуудын олон жилийн тэмцэл юм. Чухам тэр үеэс Или Тарвагатайн Хөвөө Шар Сүмийн хуучин ангийн өөлд торгуудын хэсэг ард хошууны дэд дарга Өөлөө буюу Сумъяагийн удирдлагын дор Манж, хятадын цэргийн агт уналгыг нийлүүлэхгүй цэргийн албан хаахгүй гэж эсэргүүцэж эхэлсэн байна. Энэ бүтээлд Л.Сумъяагийн намтар, үйл хэргийн тухай өгүүлэх болно.
Энэхүү товхимолд 1930-1932 онд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Жигжиджавын намтар үйл ажиллагааны тухай хураангуй өгүүлэв.
Уг бүтээл нь түүхч З.Лонжидийн сүүлийн 20 гаруй жилийн туурвил юм. Зохиогчийн Монголын түүхийн судалгааны өгүүллүүдийн энэхүү түүвэр нь Монголын түүхээр судалгаа хийж буй эрдэмтэд, судлаачид болоод суралцагч оюутан нар сонирхон уншигч хэн бүхэнд нэн чухал хэрэглэгдэхүүн болно.
Энэхүү номонд 1993-2016 оны хооронд бичсэн түүхийн судалгааны өгүүлэл, тэмдэглэл, эргэцүүлэлийг эмхэтгэн хэвлүүллээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч хэн бэ?, Богд хаантны улс төрийн үйл ажиллагааг нэхэн судлахын учир, Гадаад Монголын автономит эрхийг хэвээр үлдээхийг хүсч Богд хаантнаас Иргэн улсын Да жүнтүнд илгээсэн захидал, VIII Богдын хойд дүр ба улаантнууд, Монгол улсын Ардын засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчийн тамга, Монголын түүхчид сайд Цэрэнчимэдийн тухай судалсан байдлын тойм, Х.Чойбалсан ба мал сүрэг зэрэг түүхийн эргэцүүлэлүүдийг эмхэтгэн оруулжээ.