Энэ бүтээлийг их, дээд сургууль коллежид заадаг Математик-1, Математик-2 хичээлүүдийн сургалтын стандартад нийцүүлэн зохиож, сургалтад нэвтрүүлсэн байна. Номд аналитик геометр, шугаман алгебр, нэг ба олон хувьсагчтай функцийн математик анализ, цувааны онол, ердийн дифференциал тэгшитгэл болон шугаман программчлал, магадлалын онолыг хамарсан бөгөөд хавсралд зарим чухал муруйнуудын тэгшитгэл, графикийг багтаажээ.
Их, дээд сургуульд үзэж буй "Математик-I", "Математик-II" нэртэй хичээлүүдийн сургалтын стандартад нийцсэн энэ ном нь аналитик геометр ба шулуун алгебр, нэг хувьсагчтай функцийн математик анализыг багтаасан бөгөөд гол томьёо, теоремуудын зохих хэмжээний баталгаа болон холбогдох жишээг агуулсан байна.
Их, дээд сургуульд үзэж буй "Математик-I", "Математик-II" нэртэй хичээлүүдийн сургалтын стандартад нийцсэн II боть нь олон хувьсагчтай функцийн математик анализ, цуваа ба параметрээс хамаардаг интегралын онол, ердийн дифференциал тэгшитгэл, шугаман програмчлалын үндсийг багтаасан бөгөөд гол томьёог, теоремуудын зохих хэмжээний баталгаа болон холбогдох жишээг агуулсан байна.
Нэмэлт өөрчлөлт оруулсан энэ удаагийн ном нь функционал анализын бүрэн хэмжээний агуулгыг багтаасан. Шинээр олонлогийн онолын үндсэн байгууламж, ялангуяа чадлын арифметикийг нэгдүгээр бүлэг болгон оруулсан ба спектрал онолын хэрэгцээг харгалзан B-огторгуйгаас утгаа авдаг абстракт тасралтгүй функцийн Стилтьесийн интеграл болон абстракт аналитик функцийн онолоос нэлээд хэмжээгээр нэмэлт хийж, олон теоремын баталгааг дэлгэрэнгүйгээр гүйцэтгэжээ.
Энэхүү ""Математик анализ" ном нь Тоон цуваа, Функцэн цуваа, Төгсгөлгүй үржвэр, Төгсгөлгүй тодорхойлогч, Давхар дараалал ба давхар цувааны онолын үндэс, Параметрээс хамаардаг интегралууд, Фурьегийн цуваа, Фурьегийн интеграл ба Фурьегийн хувиргалтыг багтаасан бөгөөд МУИС-ийн Математик-Компьютерийн сургууль, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн математикийн сургуулиудын сургалтад зориулагдсан байна.
Энэхүү ном нь Олон хувьсагчтай функцийн интеграл тоолол, скаляр ба вектор оронгийн үндэс, Олонлогийн Лебегийн хэмжээ ба Лебегийн интегралын байгууламж, мөн Олонлогийн баазаар авсан хязгаарын нэгэн хувилбарыг багтаасан бөгөөд МУИС-ийн Математик-Компьютерийн сургууль, МУБИС, ШУТИС, ХҮДС, ХААИС-ийн математикийн сургуулиудын сургалтад зориулагдсан. Уг ном нь зохиогчийн урьд нь нийтлүүлэн манай их, дээд сургуулиудын сургалтад нэвтрүүлсэн "Математик анализ-2", "Математик анализ-3" номуудын шууд үргэлжлэл юм.
Энэхүү хураамжийн I дэвтэрт "Нэг хувьсагчтай функцийн хязгаар, дифференциал ба интеграл тоолол, олон хувьсагчтай функцийн дифференциал тооллыг багтаасан байна. Их дээд сургуулийн онолын математик, хэрэглээний математик, хэрэглээний статистик, математикийн багш, физик математикийн мэргэжлийн оюутнуудад болон математикийн хичээлийг гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр судалдаг эдийн засаг, зохиомжтой жолоодлогын онол, инженерийн мэргэжлийн ангиудад ашиглах зориулалттай.
Энэхүү "Математик анализ-1" ном нь Бодит тооны онол (Аксиомчласан байгууламж; Дедекиндийн байгууламж; Вейерштрассын байгууламж; Канторын байгууламж) Хязгаарын онол; Нэг хувьсагчтай функцийн дифференциал тооллыг багтаасан бөгөөд хавсралтад зарим чухал муруйнуудын тэгшитгэл ба график орсон байна.
Математик анализ-2 лекцийн бүрэн эмхэтгэл нь нэг хувьсагчтай функцийн интеграл тоолол, Олон хувьсагчтай функцийн дифференциал тооллыг багтаасан бөгөөд МУИС-ийн Математик Компьютерын Сургууль, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн математикийн сургуулиудын сургалтанд зориулагдсан болно. Энэхүү эмхэтгэлийн агуулга, онолын түвшинд бүрэн нийцсэн Математик анализын бодлогын хураамж (2 дэвтэр)-ийг семинарын хичээлд ашиглахыг зөвлөж байна.
"Математик анализын бодлогын хураамж" ном нь их дээд сургуулийн онолын математик, хэрэглээний статистик, математикийн багш, физик, физик-математикийн мэргэжлийн оюутнуудад болон математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг эдийн засаг, инженерийн мэргэжлийн ангиудад ашиглах зориулалттай юм. Энэхүү хураамжийн II дэвтэрт "Олон хувьсагчтай функцийн интеграл тоолол, цуваа, төгсгөлгүй үржвэр, өргөтгөсөн интеграл ба параметрт интеграл, Фурьегийн цуваа, Фурьегийн хувиргалт"-ийг багтаасан байна.