Энэхүү номыг зохиогч МУИС-ийн Хууль Зүйн Дээд Сургуульд уншиж байгаа лекцийнхээ агуулгад тулгуурлаж бичсэн. Нийгмийн шинжлэх ухаан, улс төр, үзэл сурталд харьцангуй өртөмтгий бөгөөд сүүлийн 70-аад жил марксист төрийн онолыг судалж ирсэн ба төрийг ангиудын зөрчлийн үр дүн, ангиуд үгүй болж нийгэм нэг төрөл байдалд шилжихэд мөхнө гэж үздэг. Төрийг марксист онол, арга зүйгээр бус иргэншлийн онол, хандлагаар авч үзвэл арай өөр дүр зураг ажиглагддаг. Үүнийг энэ номд харуулахыг зорьсон.
Төр байх ёстой болон байгаа зүйлийн хооронд оршихын хамт тэдгээрийн хамгийн ухаалаг хослол болоход чиглэсэн Үндсэн хуулиар агуулга, хэлбэр нь тодорхойлогдож байдаг тул түүнийг Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны толгой судлагдахуун гэж нэрлэж болно. Тийм учраас энэ сурах бичигт төрийг Үндсэн хуулийн байгуулал болох талаас нь суурь хэм хэмжээ, үнэт зүйл, зарчмын үүднээс “анатомчилан” харуулахыг оролдов. Мөн төрийг нийгмийн үзэгдлийн нь хувьд “орчноосоо” хэрхэн хамааралтайг эрэн сурвалжилсан мэргэдийн сургаал, гүн ухаан, орчин цагийн онолын ололтод тулгуурлан авч үзэж, эргэцүүлэл тайлбар хийж, хөгжил, хувьслыг нь нэгтгэн дүгнэхийг хичээжээ.
"Төр-байх ёстой болон байгаа зүйлийг холбогч юм. Холбогч байх чиг үүрэг, хэмжээ хязгаарыг Үндсэн хуулиар тодорхойлно. Иймээс Төрийн онол Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаантай салшгүй холбоотой төдийгүй түүний толгой судлагдахуун болж байдаг. Энэ учир шалтгаанаар сурах бичигт төрийг Үндсэн хуулийн байгуулал болох талаас нь суурь хэм хэмжээ, үнэт зүйл, зарчмын үүднээс "анатомичлан" харуулахыг зорьсон.
Энэ нэг сэдэвт зохиолд төр, эрх зүйн сэтгэлгээний ерөнхий болон тусгай онолын асуудлуудыг институтийн төвшинд бус, онол, үзэл, сэтгэлгээний төвшинд авч үзэж, Монголын төр ёс, эрх зүйн үзэл, сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага, түүхэн үеүдийн онцлогийг шинээр тодорхойлохыг оролдож, төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн зарим зүй тогтлыг судлан ажиглаж, дүгнэлт, таамаглал дэвшүүлсэн болно. Номыг төр, эрх зүйн онол, эрх зүйн гүн ухааныг сонирхон судлагчид, багш, магистр, докторант, оюутнууд болон бусад өргөн олон уншигчдад зориулав.
Эрх зүйн онол бол улс төрийн онолын нэг хэсэг юм. Эрх зүйн онолын үндэс суурь болсон улс төрийн онолыг судлахгүйгээр эрх зүйн онолыг судлах гэх нь өрөөсгөл төдийгүй зөв онох бололцоогүй гэж өдгөө үзэж байна. Энэ учир шалтгаанаар манай сургалт судалгаанд төдийлөн их дэлгэрээгүй улс төр, эрх зүйн зарим онолуудыг авч үзсэн байна мөн сургалт, судалгаанд олон жил судлагдсан уламжлалт онолуудын суурь баримтлалыг тодруулан харуулахын зэрэгцээ орчин үеийн үргэлжлэлийг нь тоймлон гаргахыг оролдсон. Зохиогч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрантуудад “Төр, эрх зүйн болон улс төрийн онол” гэсэн лекцийг уншдаг ба тэрхүү лекцэд тулгуурлаж энэхүү сурах бичгийг суралцагчдын хүсэлтээр бичжээ.
Зохиогч энэ бүтээлээрээ шүүх эрх мэдлийн онолын суурь ойлголтыг эрх зүйн ерөнхий онол, Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс нэгтгэн дүгнэж шүүх эрх мэдлийн мөн чанар, онцлог, агуулга, багтаамжийг судлан тодорхойлсноороо Монгол улсад шүүхийн эрх зүйг цаашид хөгжин бэхжихэд чухал ач холбогдол өгчээ.
Энэхүү бүтээлд Монгол улсын социалист дэглэмээс ардчилсан дэглэмд шилжих шилжилтийн үеийн төрийн байгуулал, эрх зүйт төр, шүүх эрх мэдэл, улс төр, эрх зүйн шинэтгэл, газар, өмчлөх эрхийн тухай зохиогчийн илтгэл, өгүүлэл, эссэ, нийтлэл, ярилцлагуудыг эмхэтгэн багтаажээ.