Энэ гарын авлага нь мэргэжлийн ажил хийж байгаа хуульчдын сургалтад зориулагдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн ойлголтын талаар дэлгэрэнгүй тусгасан. Мөн гадаадын зарим улсын эрүүгийн хууль тогтоомжид заасан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн талаархи зохицуулалтыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалттай харьцуулсан судалгааг багтаасан байна.