Монголын шүүх хэмээх энэхүү ботид 1911-2016 оныг хүртэлх шүүхийн зохион байгуулалтын болон шүүн таслах ажиллагаанд хамаарах эрх зүйн эх сурвалжууд багтах бөгөөд Монголын шүүхийн түүхэн замнал, танилцуулгыг оруулж өгсөн монголын шүүхийн түүхийн 105 жилд хамаарах эрх зүйн эх сурвалжийг агуулсан томоохон бүтээл юм.
Өнгөрсөн зуун хүн төрөлхтний түүхэнд байгаагүй технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, эдийн засгийн харилцаа нэг улс, бүс, тивээс хальж дэлхийн хэмжээнд тодорхойлогдох болсноор нарийвчилсан харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх мэргэшсэн, дагнасан, төрөлжсөн шүүхүүдийг байгуулах хэрэгцээ, шаардлага тулгарав. Монголчууд бид ч энэхүү замыг даван туулж буй тул өнгөрсөн 100 жилээ эргэн нэг харж цаашдын хандлагаа тодорхойлох нь хамгаас чухал юм. Ийм л учир шалтгааны улмаас энэхүү боть маань бүтээгдсэн бөгөөд та бүхэнд зориулж Монголын шүүхийн 100 жил, ирээдүйн чиг хандлагын талаарх мэдээллээ хамтатгалаа.